Судрын түүхүүд
Мэдэх ёстой бусад газрууд


Мэдэх ёстой бусад газрууд

Америк

Есүс Христ Амилуултынхаа дараагаар Америк тивийн хүмүүс дээр зочлон очиж тэдэнд сайн мэдээгээ заасан. Энд байгаа Сүмээ удирдуулахаар Тэрээр арванхоёр төлөөлөгчийг дуудан сонгожээ. (40)

Ариун Газар

Есүсийн амьдран сууж, зааж сургаж байсан газар. Иудей, Самари, Галил зэрэг нь бүгд Ариун Газарт байдаг. Оршил

Дэлхий

бид бүгдийн амьдардаг гараг. Есүс Христ дэлхийг бидэнд зориулан бүтээсэн. Оршил

Египет

Ариун Газрын өмнө зүгт орших улс. Нялх Есүсийг Херод хаанд алуулахгүйн тулд тэнгэр элч Иосефт гэр бүлээ аван Египет уруу яв гэж хэлсэн. (8)

Тэнгэр

Тэнгэрлэг Эцэгийн амьдардаг газар. Оршил

Ром

Ромын Эзэнт гүрний нийслэл. Ромын шоронд байхдаа Паул сайн мэдээг зааж байсан. (63)