Судрын түүхүүд
Бүлэг 19: Уулан дээрх номлол


Бүлэг 19

Уулан дээрх номлол

Зураг
Sermon on the Mount - Jesus teaching on a mountainside by the Sea of Galilee - ch.20-1

Нэгэн өдөр Есүс Галил тэнгисийн хажуу уулын энгэр дээр шавь нартаа сайн мэдээг зааж байлаа.

Зураг
Sermon on the Mount - Jesus is teaching the people how to live - ch.20-2

Есүс тэдэнд аз жаргалтай байхын тулд хэрхэн амьдрах талаар болон Тэнгэрлэг Эцэгтэйгээ яаж дахин амьдрах талаар ярьж байв. Түүний заасан зүйлс биднийг ч гэсэн аз жаргалтай болгоно.

Зураг
Sermon on the Mount - Jesus is telling the people to be gentle, patient and willing to follow the Lord - ch.20-3

Есүс хэлэхдээ бид дөлгөөн, тэвчээртэй мөн Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагах хүсэлтэй байх хэрэгтэй гэв.

Зураг
Sermon on the Mount - Jesus teaches the people that they should be righteous - ch.20-4

Зөв шударга байхын тулд бид бүхий л чадлаараа хичээх хэрэгтэй.

Зураг
Sermon on the Mount - Jesus teaches that we should forgive those who do wrong to us - a man who has been injured is pictured with his attacker - ch.20-5

Биднийг гомдоож, сэтгэлээр унагаадаг хүмүүсийг бид уучлах хэрэгтэй. Хэрэв бид тэднийг уучилвал Тэнгэрлэг Эцэг ч мөн биднийг уучлах болно.

Зураг
Sermon on the Mount - Jesus teaches the people to be peacemakers - people giving food to others is depicted - ch.20-6

Бид энхийг бий болгогчид байж, бусдыг хайрлаж, бие биенээ хайрлахад нь хүмүүст тусалж байх ёстой.

Зураг
Sermon on the Mount - Jesus tells the people to spread the gospel and do good - a man teaching an older woman is depicted - ch.20-7

Бид бусдад сайн мэдээний талаар ярих болон өөрсдийн Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайраа үзүүлэхээс айх ёсгүй. Биднийг сайн зүйлс хийхийг харах нь тэднийг Бурханд итгэхэд тус болно.

Зураг
Sermon on the Mount - Jesus teaches the people to keep promises - a man is depicted giving money to a woman who is selling bread - ch.20-8

Бид амлалтуудаа үргэлж сахих хэрэгтэй.

Зураг
Sermon on the Mount - Jesus teaches the people to treat others as they would want to be treated - a man is depicted helping a lame man walk - ch.20-9

Бид бусдыг өөрсдөдөө найрсаг хандаасай гэж хүсдэг тул бид ч тэдэнд найрсаг байх ёстой.

Зураг
Sermon on the Mount - Jesus tells the people they will be happy and blessed if they follow they things He has told them - ch.20-10

Хэрэв бид эдгээр зүйлсийг хийвэл бид аз жаргалтай байж, Тэнгэрлэг Эцэг биднийг адисалж, бид Түүнтэй дахин хамт амьдрах болно хэмээн Есүс хэлэв.