Судрын түүхүүд
Бүлэг 3: Иохан Баптист мэндэлсэн нь


Бүлэг 3

Иохан Баптист мэндэлсэн нь

Зураг
The angel Gabriel tells Mary that Elisabeth will have a baby too. - ch.3-1

Елизабетийг хүү төрүүлэх гэж байгаа тухай тэнгэр элч Габриел Мариад хэлэв. Мариа Елизабет хоёр төрөл садан хүмүүс байв.

Зураг
Mary goes to visit Elisabeth - ch.3-2

Мариа Елизабеттай уулзахаар зочлон очив. Мариа Есүс Христийн эх болох тухай Ариун Сүнс Елизабетэд хэлсэн байв. Мариа Елизабет хоёр өөрсдийг нь адисалсан Бурханд талархал илэрхийлэв. Мариа Елизабет хоёр бараг гурван сар хамт байлаа. Тэгээд Мариа Назар дахь гэртээ харихаар явлаа.

Зураг
John the Baptist is born - ch.3-2

Елизабетийн хүү мэндэллээ. Түүний найз нөхөд, гэр бүлийнхэн нь аз жаргалаар дүүрэн байлаа. Хүү өөрийн эцэг Захариатай ижилхэн нэртэй байх нь зөв хэмээн тэд бодоцгоожээ. Харин Елизабет түүний нэрийг Иохан гэх нь зөв хэмээн хэлэв. Бүгд гайхацгаалаа.

Зураг
Zacharias writes the name of his son - ch.3-4

Хүүд ямар нэр өгөх талаар хүмүүс Захариагаас асуулаа. Захариа ярьж чадахгүй хэвээр байсан учир, тэрээр “Түүний нэр бол Иохан” хэмээн бичлээ.

Зураг
Zacharias thanks God for his son - ch.3-5

Тэгээд Захариа дахин ярьдаг боллоо. Тэрээр Ариун Сүнсээр дүүргэгдсэн байв. Тэр Есүс Христ удахгүй мэндлэх бөгөөд Иохан Түүнд хүмүүсийг бэлтгэнэ гэдгийг хүмүүст хэлэв.

Зураг
John the Baptist as a baby - ch.3-6

Иохан өсч гайхалтай бошиглогч болов. Тэрээр Есүс Христийн талаар хүмүүст заадаг байв.