Судрын түүхүүд
Бүлэг 62: Паул Ариун Сүнсийг дуулгавартай дагасан нь


Бүлэг 62

Паул Ариун Сүнсийг дуулгавартай дагасан нь

Зураг
Paul prays and is told to go to Jerusalem. - ch.62-1

Ариун Сүнс Төлөөлөгч Паулыг Иерусалим уруу яв гэв. Паулыг шоронд хийх болно гэж Ариун Сүнс хэлэв. Паул айхгүй байв. Тэр Аврагчийг хайрлаж, Ариун Сүнсний хий гэсэн зүйлсийг хийдэг байлаа.

Зураг
Paul gives instruction to his friends before he leaves. - ch.62-2

Паул найз нөхөдтэйгөө салах ёс хийв. Тэр тэдэнтэй дахин уулзаж чадахгүй байх гэв. Паул тэдэнд сайн мэдээний дагуу амьдарч Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаж байхыг сануулав. Худал зүйлс заахыг оролдож буй хүмүүсийг сонсохгүй байхыг Паул тэдэнд анхааруулав.

Зураг
Paul's friends see him off in a boat. - ch.62-3

Паул тэдэнд бие биенээ хайрлаж, халамжилж бай гэв. Тэрээр өвдөг сөхрөн суугаад тэдэнтэй хамт залбирав. Бүгд уйлалдав. Тэд Паултай хамт завь хүртэл нь яваад түүний Иерусалим явахыг нь харсаар хоцров.