Судрын түүхүүд
Бүлэг 37: Уяман өвчтэй арван хүн


Бүлэг 37

Уяман өвчтэй арван хүн

Зураг
Jesus sees ten lepers - ch.38-1

Есүс нэг жижигхэн хотод очив. Тэнд өвчтэй арван хүнийг харав. Тэд уяман өвчтэй байв. Тэдний бүх бие нь маш муухай яр шархтай болсон байв.

Зураг
People are afraid to go near the lepers - ch.38-2

Эмч нар уяман өвчтэй хүнд тусалж чадахгүй байв. Хүмүүс дэргэдүүр нь явахаас ч эмээдэг байв. Тэд уяман өвчин тусахыг хүсэхгүй байлаа.

Зураг
The lepers ask Jesus to heal them - ch.38-3

Тэд Есүсээс өвчнөөс эдгээж өгөхийг хүсэв. Тэд Тэр л эдгээж чадна гэдгийг мэдэж байв.

Зураг
Jesus sent the lepers to the priests - ch.38-4

Есүс тэднийг эдгээхийг мөн хүсэж байлаа. Тахилч нарт очиж биеэ үзүүл гэж Есүс хэлэв.

Зураг
The lepers are healed on their way to see the priest - ch.38

Тахилч уруу очих замдаа тэдний өвчин нь эдгэрчээ. Тэдний яр шарх арилсан байв.

Зураг
One leper returns to thank Jesus - Jesus asks where the other nine are - ch.38-6

Уяман өвчтэй хүмүүсийн нэг нь Есүс тэднийг эдгээсэн гэдгийг мэдэж байлаа. Тэрээр буцаж ирэн Түүнд талархсанаа хэлэв. Бусад есөн хүн хаана байгааг Есүс асуув. Тэд буцаж ирсэнгүй. Талархал илэрхийлэхээр эргэж ирсэн уяман өвчтэй хүнд өөрийнх нь итгэл түүнийг эдгээсэн юм хэмээн Есүс хэлэв.