Судрын түүхүүд
Бүлэг 13: Есүс ба Түүний Тэнгэрлэг Эцэгийн гэр


Бүлэг 13

Есүс ба Түүний Тэнгэрлэг Эцэгийн гэр

Зураг
Jesus goes to the temple in Jerusalem - ch.13-1

Есүс Иерусалим уруу ариун сүмд очихоор явлаа. Мал амьтны амийг тасалж, өргөлийн тавцан дээр шатааж золиослол хийхээр ирсэн олон хүмүүс тэнд байлаа. Золиослол нь хүмүүст өөрсдийнх нь төлөө зовж шаналан амиа өгөх Аврагчийн тухай бодоход нь тусалдаг байв.

Зураг
Jesus sees men selling animals in the temple - ch.13-2

Зарим хүмүүст золиослол өргөх мал байхгүй байлаа. Ариун сүм дотор мал худалддаг хүмүүс байв. Худалдаачид их мөнгө олохыг л хүсч байлаа. Тэд Бурханы тухай боддоггүй байв.

Зураг
Jesus tells the men that the temple is a holy place - ch.13-3

Ариун сүм дотор мал зарж байхыг Есүс харлаа. Тэрээр ариун сүм бол Тэнгэрлэг Эцэгийн гэр, ариун газар гэдгийг хэлэв. Хүмүүс тэнд юм худалдах буюу худалдан авах ёсгүй гэж Тэр хэлэв.

Зураг
Jesus uses a whip to drive the money changers from the temple - ch.13-4

Есүс ташуур хийв. Тэрээр ширээнүүдийг хөмөрч, мөнгийг шал руу чулуудаж, худалдаачдыг ариун сүмээс хөөв. Есүс хүмүүст Тэнгэрлэг Эцэгийнх нь гэрт муу зүйлс хийхийг зөвшөөрөөгүй юм.