Судрын түүхүүд
Бүлэг 25: Нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрсэн нь


Бүлэг 25

Нэгэн эмэгтэй Есүсийн хувцсанд хүрсэн нь

Зураг
A woman who has been sick for twelve years is lying in bed - ch.26-1

Нэгэн эмэгтэй 12 жилийн турш маш хүнд өвчтэй байлаа. Тэрээр олон эмчид хандсан ч хэн ч түүнд тусалж чадахгүй байв.

Зураг
The woman sees Jesus in a crowd of people and believes that she can be healed if she could only touch His clothing - ch.26-2

Нэгэн өдөр тэр Есүсийг олон хүний дунд зогсож байхыг харлаа. Зөвхөн Түүний хувцсанд хүрээд л эдгэрнэ гэдэгт тэр итгэсэн байв. Тэрээр хүмүүсийн дундуур зүтгэсээр Есүсийн хувцсанд хүрэв.

Зураг
The woman is healed immediately and Jesus asks who touched Him - ch.26-3

Тэр дороо л эмэгтэй эдгэрлээ. Есүс эргэн тойрноо хараад “Хэн миний хувцсанд хүрсэн бэ?” гэж асуулаа.

Зураг
The woman admits to touching the Savior and Jesus tells her that her faith has made her well - ch.26-4

Эмэгтэй их айсан байлаа. Тэрээр Аврагчийн өмнө өвдөг сөхрөөд, Түүний хувцсанд гар хүрснээ хэлэв. Итгэл тань таныг эдгээлээ хэмээн Тэр хэлэв.