2019
Ахлагч Күк Бразилд айлчлав
2019 оны 6-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ахлагч Күк Бразилд айлчлав

Зураг
Elder Cook Visits Brazil

Ахлагч Квинтин Л.Күк, Күк эгч хоёр Сүмийн гишүүд дээр айлчлахаар Бразилд очив. Тэд Есүс Христийн хайрын талаар зааж, хуваалцахаар очсон юм.

Тэд Бело Хоризонте хэмээх томоохон хотод айлчиллаа. Энэ хотын нэр “үзэсгэлэнт тэнгэрийн хаяа” гэсэн утгатай. Ахлагч Күк энэ хотод хэзээ ч харж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй нар жаргахыг харсан гэв.

Олон хүн ахлагч Күкийн гадасны чуулган дээр хэлэх үгийг сонсохоор иржээ. Тэр хүн бүрийг гэрэл байхад уриалсан. Энэ нь Есүстэй адил сайн үлгэр жишээ үзүүлж, бусдад туслах гэсэн үг юм.

Хүүхдүүд Бурханы төлөөлөгчтэй уулзсандаа маш их баяртай байв.

Ахлагч Күк болон Күк эгч хоёр номлогчийг бэлтгэх төвд айлчлан очсон. Номлогчид Есүс Христийн гэрлийг өдөр бүр хуваалцдаг!

Чи гэр орондоо, хөрш саахалт айлууддаа болон сургууль дээрээ хэрхэн гэрэл болж чадах вэ?

Бид гэрэл болсноор дэлхийд сайнаар нөлөөлдөг. — Ахлагч Квинтин Л.Күк

Дэнлүү хий

Цаасан аяга

Нүх цоологч эсвэл үзүүртэй харандаа

Гар чийдэн эсвэл гэрэлтдэг савх

  1. Нүх цоологч юм уу харандаа ашиглан аягыг тойруулан нүх гарга. Ёроолд нь бас нүх гарга эсвэл бүхэлд нь зүсэж ав (том хүнээс тусламж ав).

  2. Аягаа хүссэнээрээ чимэглэ. Дараа нь аяган доороо гэрлээ эсвэл гэрэлтдэг савхаа тавь.

  3. Гэрлээ унтраагаад, дэнлүүгээ гэрэлтэхийг хараарай!