2019
Ариун Сүнс бол …
2019 оны 6-р сар


Ариун Сүнс бол …

Зураг
The Holy Ghost Is

1. Бурхан Тэргүүтэний нэг гишүүн. Энэ нь Тэр бидэнд туслахаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамтран ажилладаг гэсэн үг юм. Түүнд бие махбод гэж байхгүй тул түүнийг заримдаа Сүнс гэж дууддаг.

2. Баптисмаар дамжин ирдэг бэлэг. Та уснаас гарсныхаа дараа “гишүүний баталгаа” хэмээх онцгой адислалыг хүлээн авдаг ба таныг Ариун Сүнсийг хүлээн авахад урьдаг.

3. Тэнгэрлэг Эцэгийн амлалт. Та ариун ёслолоос хүртэхдээ Есүсийг дагана гэсэн амлалт өгдөг. Тэнгэрлэг Эцэг хариуд нь Ариун Сүнсийг тантай хамт байлгана хэмээн амладаг.

Тэр зүрхэн тус газрыг хучих дулаан хөнжил мэт байдаг. Тэр таныг гуниглаж, түгшсэн үед тайтгаруулдаг.

Тэр таныг аюулаас сэрэмжлүүлэх аюулын дохио мэт байдаг. Тэр таныг хохироох зүйлсээс хамгаалан, холдуулж чадна.

Тэр зөөлөн багш мэт байдаг. Тэр танд юу үнэн болохыг хэлж, сурсан зүйлсээ санахад тань тусална.

Тэр Тэнгэрлэг Эцэгийн элч мэт байдаг. Ариун Сүнс танд Бурханы хайрыг мэдэрч, Түүний таныг мэдээсэй гэж хүсэж байгаа зүйлсийг ойлгоход тусална.

Тэр танд явбал зохих газраа мэдэхэд тань туслах тэмдэг мэт байдаг. Сонголт хийхэд тань таныг мөнх амьдралд хүргэх зам дээр үлдэхэд тусална.

Тэр таны үргэлж хамт байхыг хүсдэг хамгийн сайн найз шиг байдаг. Та сайн сонголт хийснээр Түүнийг өөртэйгөө хамт байхад урьдаг.