2019
“Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна”
2019 оны 6-р сар


Сүүлчийн үг

“Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна”

2012 оны 12-р сарын 15-нд Хавай дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгээс авав.

Зураг
Elder David A Bednar infographic

Цэргийн нэгэн алдартай удирдагч: “Хэзээ ч айдсаасаа зөвлөгөө бүү ав”1 хэмээх мэдэгдлийг онцлон хийсэн байдаг.

Өнөөдөр бид эргэн тойронд болж буй зүйлсээ бодож үзэх юм бол амьдралд бидний урт удаан хугацаанд хүсэн хүлээж байсан зүйлс итгэж найдаж байснаар маань болох болов уу гэж айж, эргэлзэн, мэдэхийг хүсэх олон шалтгаан олж болно.

Та нарын зарим нь материаллаг болон сүнслэг байдлын хувьд амжилтад хүрэх чадвартаа эргэлзэж эсвэл итгэл мөхөсдөж байж болох юм. Магадгүй, бүр Их Эзэн дэмжинэ, чиглүүлнэ хэмээх амлалтаа биелүүлснийг олон хүний амьдралаас олж харсан ч үүнийг өөрийнхөө амьдралаас олж харах боломжтой байгаа эсэхэд эргэлзэж байж болох юм. Та үйл явдал хэрхэн өрнөхийг урьдчилан харж чадахгүй тул тухайн боломж бололцоог ашиглахдаа итгэлгүй байгаагаасаа болж уг зам дээр эхний алхмаа хийхээс эмээж байж болох юм. Эсвэл та итгэлээр үйлдэж, урагш алхаж чадалгүй алдаа гаргахаас санаа зовж, айж явдаг зүйлээсээ болж бүтэлгүйтэх магадлалаа нэмэгдүүлж байж ч магадгүй.

Айдсаасаа зөвлөгөө авахгүй байна гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, бид айдас, тодорхойгүй байдалд өөрийн амьдралын чиг шугамыг тодорхойлох, хандлага, зан авиртаа сөргөөр нөлөөлөх, чухал шийдвэртээ буруу нөлөө үзүүлэх эсвэл энэ дэлхий дээрх бүх ариун журамтай, сайн сайхан эсвээс сайшаалтай бүхнээс холдуулах эсвэл анхаарлыг сарниулах боломж олгохгүй байхыг хэлнэ. Мөн айдсаасаа зөвлөгөө авахгүй байна гэдэг нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл маань бидний айдсыг ялан дийлж, Түүнд тууштай байн, урагшлан явахыг хэлнэ. Эцэст нь, айдсаасаа зөвлөгөө авахгүй байна гэдэг нь Бурханы удирдамж, зааварчилгаа, амлалт болон бидний амьдралд сонгосон цаг хугацаанд итгэхийг хэлнэ. Бид айдсаасаа зөвлөгөө авахгүй байж сурснаар зааварчилгаа, хамгаалалт, урт удаан үргэлжлэх баяр баясгалангаар адислагдах болно гэдгийг би амлаж байна.

Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний амлалтад итгэснээр харанхуйд бидний замыг наад зах нь дараа дараагийн алхмаа хийхэд хангалттай гэрлээр гэрэлтүүлэх болно гэдэгт төгс итгэлтэйгээр бид алхаж чадна.

Иосеф Смит “Хэрэв бид итгэлтэй байвал бидэнд айх зүйл байхгүй”2 хэмээн тунхагласан.

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Бүү ай. Зоригтой бай. Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна”3 хэмээн зөвлөсөн.

Та ирээдүйтэй итгэл дүүрэн нүүр тулах юм бол таны бүхий л зөв шударга оролдлого болон амьдралын бүхий л өдөрт Аврагч таны нүүрний өмнө явж, баруун гар талд мөн зүүнтээ байж, Түүний Сүнс та нарын зүрх сэтгэлд байх болно (Сургаал ба Гэрээ 84:88-ыг үзнэ үү).

Эшлэлүүд

  1. In Mary Anna Jackson, Memoirs of Stonewall Jackson (1895), 264.

  2. The Personal Writings of Joseph Smith, ed. Dean C. Jessee, rev. ed. (2002), 338.

  3. Томас С.Монсон, “Зоригтой бай,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган.