2019
Бид Христээр төгс байхад итгэдэг
2019 оны 6-р сар


Бид юунд итгэдэг вэ?

Бид Христээр төгс байхад итгэдэг

Зураг
Image of Christ

НАДТАЙ ХАМТ ХҮЛЭЭ, ДЭЛ ПАРСОН

Есүс Уулан дээрх номлолынхоо үеэр төгс байх хүндхэн зарлигийг бидэнд өгсөн (Матай 5:48-ыг үзнэ үү). Бүгдээрээ алдаа гаргах байтал Бурхан хэрхэн биднээс энэ зарлигийг дагаасай хэмээн хүсдэг байна аа? Бурханы биднээс хүсэн хүлээдэг зүйлсийн талаар зөв ойлголттой болсноор бид бошиглогч Моронайн “Христээр төгс” (Моронай 10:32–33-ыг үзнэ үү) болж болно гэсэн үг ямар утгатай болохыг мэдэж болно.

Төгс байх гэдэг нь ямар утгатай вэ?

Төгс гэсэн грек үг нь ‘бүрэн, гүйцэд, бүрэн дүүрэн хөгжсөн’ (Mатай 5:48, зүүлт тайлбар b) гэсэн утгаар орчуулагдаж болно. Аврагчийн болон Тэнгэр дэх Эцэгийн бидэнд үзүүлсэн ариун журам, зан чанараар төгс болгогдохын тулд—Тэр биднийг бүрэн, гүйцэд, бүрэн дүүрэн хөгжсөн байхыг хүсдэг.”1

“Аврагчийн биднийг хүрээсэй гэж хүсдэг төгс төгөлдөр байдал ямар ч алдаа гаргахгүй байхаас илүү чухал зүйл юм. Энэ нь Их Эзэний Эцэгтээ хандан өргөсөн агуу залбиралдаа илэрхийлснээр мөнхийн хүлээлт буюу бид төгс болж, тэдэнтэй хамт мөнхөд амьдрах явдал юм.”2

“Тиймээс Есүс энэ сэдвээрх номлолоо бидний алдаа дутагдлыг зэмлэх хатуу үг болгох гээгүй гэдэгт би итгэдэг. Үгүй ээ. Түүнийг Бурхан Мөнхийн Эцэг гэж хэн болохыг мөн мөнх амьдралд бидний гүйцэлдүүлж чадах зүйлийг онцлох зорилготой байсан гэдэгт би итгэдэг.”3

Зураг
Ахлагч Гэррит В.Гонг

“Аврагчийн үнэгүй өгдөг цагаатгагч хайрыг ойлгосноор төгс төгөлдөр байдал гэж юу болох талаар бид өөрсдөдөө оногдуулсан, буруу бөгөөд бодит бус хүлээлтээс чөлөөлж чадна.”

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг, “Христээр төгөлдөржих нь,” Лиахона, 2014 оны 7-р сар, 42.

Эшлэлүүд

  1. Гэррит В.Гонг, “Христээр төгөлдөржих нь,” Лиахона, 2014 оны 7-р сар, 45.

  2. Russell M. Nelson, “Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86.

  3. Жэффри Р.Холланд, “Тиймээс та нар эцэст нь төгс бай,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 28.