2019
Эцэг эхдээ талархдаг байх
2019 оны 6-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Эцэг эхдээ талархдаг байх

2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” үгээс авав.

Зураг
Grateful for Parents

Бүх элэнц эмээ, өвөө маань наймуулаа Европт Сүмд нэгдсэн. Тэд Сүмд маш их итгэлтэй байсан юм. Дараа нь зарим өвөг дээдэс маань сайн мэдээний дагуу амьдрахаа больсон. Үүнээс болж эцэг эх маань намайг бага байхад сүмд тийм ч их явдаггүй байлаа.

Би эцэг эхдээ хайртай байв. Тэд надад маш чухал сургамжийг заасан юм. Тэд бидэнд аз жаргалтай гэр орныг өгсөнд би талархаад ч баршгүй. Гэхдээ манай гэр бүл сүмд бараг явдаггүй байсан тул би бага байхаасаа л миний амьдралд ямар нэгэн зүйл дутагдаж байгааг мэддэг байв. Нэг удаа би нийтийн унаанд сууж, Сүмийн тухай ном олохоор номын дэлгүүр лүү явж билээ. Би сайн мэдээний талаар суралцах дуртай байлаа.

Би мэргэн ухааны үгийн талаар олж мэдсэнийхээ дараа, эцэг эх маань үүнд заасны дагуу амьдрахгүй байгааг ухаарсан. Гэсэн ч би тэднийг тэр хуулийн дагуу амьдраасай гэж ямар их хүссэн гээч! Тиймээс би гэрт байсан архи бүрийг бетонон шалан дээр хагалж билээ. Аав намайг шийтгэх байх гэж би бодсон ч тэр надад энэ талаар ганц ч үг хэлээгүй.

Би өсөж том болох тусам сайн мэдээний талаар суралцсаар байв. Тэнгэрлэг Эцэгийн гайхалтай сайхан төлөвлөгөөг би ойлгож эхэлсэн. Би 16 насандаа баптисм хүртсэн юм. Би Христийн мэндэлсний баярын үеэр өөртөө “Би баярын өөр ямар ч бэлэг авахыг хүсэхгүй байна! Би зүгээр л ээж, аавтайгаа ариун сүмд лацдан холбуулмаар байна” гэж олонтоо хэлдэг байв. Би энэ мөрөөдлөө биелэхийг олон жил хүлээсэн. Эцэг эх минь 80 нас хүрсний дараа л бид гэр бүлээрээ лацдан холбуулсан даа. Би тэр өдөр агуу их баяр баясгаланг мэдэрсэн. Тэд хоорондоо болон надтай лацдан холбогдсон гэж бодохдоо би өдөр бүр баяр баясгаланг мэдэрдэг.

Будах хуудас

Зураг
Product Shot from June 2019 Liahona

“Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахын тулд Түүнд ханд.” —Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон