2019
Доминиканы Бүгд Найрамдах Улсаас мэндчилж байна!
2019 оны 6-р сар


Доминиканы Бүгд Найрамдах Улсаас мэндчилж байна!

Зураг
Hello from the Dominican Republic

Сайн уу? Намайг Марго гэдэг. Энэ бол миний дүү Паоло.

Бид Доминиканы Бүгд Найрамдах Улсаар аялж байна. Ирээд, бидэнтэй нэгдээрэй!

Доминиканы Бүгд Найрамдах Улс нь Карибын тэнгист, Хаити улстай хиллэсэн арал дээр оршин тогтнодог. Доминиканы Бүгд Найрамдах Улсад 10 орчим сая хүн амьдардгийн 130000 нь Сүмийн гишүүд юм.

Доминиканы Бүгд Найрамдах Улсад хүмүүс испани хэлээр ярьдаг. Энэ хүү El Libro de Mormón буюу Мормоны Номыг барьсан байна.

Доминиканы Бүгд Найрамдах Улсад олон хүүхэд бэйсболл тоглох дуртай. Энэ бол тухайн улсад хамгийн өргөн тархсан спорт юм.

Доминиканы Бүгд Найрамдах Улсын иргэд халуун орны жимс, ногоог өргөн хэрэглэдэг. Энэ хөвгүүд наргил модны сүү ууж байна.

Доминиканы Бүгд Найрамдах Улс нэг ариун сүмтэй ба энэ нь Сан-Домингод байдаг. Дээр нь “Santidad al Señor: La Casa del Señor” гэж бичсэн байдаг ба энэ нь “Их Эзэний өргөөнд: Ариунаас ариун” гэсэн утгатай.

Өнгөрсөн жил бошиглогч Доминиканы Бүгд Найрамдах Улсад айлчилж, хүмүүст хандан испаниар ярьсан.

Доминиканы Бүгд Найрамдах Улсаар бидэнтэй хамт аялсанд баярлалаа. Одоо бид дараагийн аялалдаа гарлаа!