2019
Өсвөр үеийнхэнд зориулав
2019 оны 6-р сар


Өсвөр үеийнхэнд зориулав

Зураг
Nathan O

Миний одоо явж байгаа сургуульд Сүмийн гишүүд цөөхөн байдаг. Сүмийн гишүүн бус хүмүүст эцэстээ Сүмд хүрэх замаа олж харах боломж олгохын тулд жишгийнхээ дагуу амьдрах нь миний хувьд чухал юм. Учир нь энэ бол надаар дамжин сайн мэдээний гэрэл гэрэлтэх цорын ганц арга зам билээ. Одоо биш ч гэсэн хэзээ нэгэн өдөр тэд мөстэй цай болон кофе уудаггүй, хараал хэлж байгаагүй, сүмд явдаг байсан нэг сонин хүү байсныг санаж байна уу гэх байх. Хэзээ нэгэн өдөр миний үлгэр жишээ тэднийг байх ёстой газар руу нь хөтөлж ч магад.

Бусдаас өөр байж, ялгарахад хэцүү байж болно. Харин жишгээ дагахаа болих нь үнэхээр амархан. Гэр бүлийн маань үлгэр дуурайл, залбирал надад өдрийн турш тусалдаг. Залбирах нь жишгээ дагахыг надад сануулдаг.

Зөв зүйл хийж байгаа тэр мөчдөө хэзээ ч бүү эргэлз. Хүмүүс хийдэггүй зүйлийн тань төлөө таныг үргэлж шүүмжилнэ. Та мундаг байхгүй байж болно. Тэр бол тийм ч муу зүйл биш. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг жишгээ сахивал мундаг байна гэж харна. Та эцсийн эцэст одоо хийж байгаа бүх зүйлээ өөрийг тань аз жаргалтай болгоно гэдгийг ойлгох болно. Үнэндээ энэ нь жишгээ сахиснаар ирдэг тэр мөнхийн баяр баясгалан юм. Тиймээс үргэлжлүүлэн, жишгийнхээ дагуу амьдраарай!

Натан О., Филиппин, Манила