2019
Бид сүмд болон семинарт сууж байхдаа цахим хэрэгсэлд анхаарлаа хэрхэн хандуулахгүй байх вэ?
2019 оны 6-р сар


Асуулт, хариулт

“Бид сүмд болон семинарт сууж байхдаа цахим хэрэгсэлд анхаарлаа хэрхэн хандуулахгүй байх вэ?”

Зураг
young woman holding laptop and phone

Нүднээс далд, сэтгэлээсээ хол байлга

Би сүмийн болон өсвөр үеийнхний үйл ажиллагаан дээр цахим хэрэгслээ ашигладаг хандлагатай болохоо анзаарсан юм. Энэ нь бүр зуршил болсон байв. Би утсаа харах тоолонд шууд шүүрч аваад, шинэ мэдэгдэл эсвэл текст мессеж ирсэн эсэхийг шалгадаг болсон байлаа. Үүнийг яаж шийдэх вэ? Утсаа өөрөөсөө нуу. Утас цүнхэнд, сандал доор байвал эсвэл найзтайгаа хамт байх үед нүдэнд л харагдахгүй бол би хэрэглэх гэж уруу татагддаггүй.

Тарин М., 15 настай, АНУ, Флорида

Анхаарал сарниулахаас сэргийлж төхөөрөмжөө бэлтгэ

Та Хүндэтгэлийн өдөр бодол санаа, бие махбодоо бэлддэгийн адил төхөөрөмжөө бэлтгэ. Хичээлийн үеэр гар утасныхаа дууг хаа. Хэрэв судраа эсвэл тэмдэглэлээ ашиглах шаардлагатай бол бусад аппликэйшнээс болж анхаарлаа сарниулахгүйн тулд Gospel Library-г тусад нь тавь.

Дэлгүймар С., 21 настай Бразил, Сан-Пауло

Тусламж гуйн залбир

Би залбирснаар Сүнсийг эрэлхийлдэг. Энэ нь намайг Хүндэтгэлийн өдөр болон семинарт сууж байхдаа цахим хэрэгслээ ашиглахгүй байхад тусалдаг. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, Мормоны Номыг унших тоолондоо төхөөрөмжөө ашиглахгүй байх арга замыг хүлээн авдаг.

Дэзайр М., 18 настай, Зааны ясан эрэг, Комоэ дүүрэг

Хэвлэмэл номууд байгааг бүү март!

Сайн мэдээг судалж байхдаа цахим хэрэгсэл ашиглах нь зөв ч заримдаа хэрэглээгээ хязгаарлаж чаддаггүй. Анхаарлаа сарниулахгүйн тулд судраа хэвлэмэл байдлаар ашиглахыг хичээгээрэй. Их Эзэн таныг удирдан чиглүүлж, та илүү ихийг сурч, Сүнсийг мэдрэх болно.

Аияана А., 13 настай, Филиппин, Лагуна

Хол байлга

Би Сүм дээр судраа ашиглахгүй л бол утасныхаа дууг хааж, халаасандаа байлгадаг. Харин ариун ёслолын үеэр утсаа огт ашигладаггүй. Би утсаа ашиглаж уруу татагдахгүйн тулд утсаа гараасаа хол байлгадаг.

Виллиам В., 17 настай, АНУ, Виржиниа