2019
Найзууд маань гэрлэлт, гэр бүлийн талаарх бидний итгэл үнэмшилд эргэлзэх үед би гэж хариулбал зүйтэй вэ?
2019 оны 6-р сар


Нүдээ олсон хариулт

Найзууд маань гэрлэлт, гэр бүлийн талаарх бидний итгэл үнэмшилд эргэлзэх үед би юу гэж хариулбал зүйтэй вэ?

Зураг
family walking

“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т Тэргүүн Зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгынхан “эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна” (familyproclamation.lds.org) хэмээсэн байдаг.

Энэ тунхаг нь “илчлэлт авах үйл явц”-аар дамжин ирдэг “мөнхийн үнэний тухай мэдэгдэл” бөгөөд “жирийн нэг мэдэгдэл” биш юм (Даллин Х.Өүкс, “Төлөвлөгөө ба Тунхаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 15, 14). Та үүнийг батлах хувийн итгэл үнэмшлээ мөн эдгээр үнэний танд авчирсан адислалуудыг хуваалцаж болно.

Бид бусдад хариулахдаа өөрийгөө зөвтгөх юм уу маргалдахаас зайлсхийж, тэднийг хайрлахыг хичээх хэрэгтэй. Нээлттэй, чин сэтгэлээсээ мэдэхийг хүсэж байгаа хүмүүс чин сэтгэлийн хариулт авах эрхтэй. Гэхдээ хэн нэгэн нь нухацтай хандаагүй, таны үзэл бодлыг тохуурхан, басамжилж эсвэл маргалдахыг хүсэж байгаа нь илт байвал ярихаас зайлсхийвэл зохино (Матай 7:6-г үзнэ үү).