Судрын түүхүүд
1-р бүлэг: Бид хэрхэн Мормоны Номтой болсон бэ?


1-р бүлэг

Бид хэрхэн Мормоны Номтой болсон бэ?

Зураг
Иосеф сүм рүү харж байгаа нь

Иосеф Смитийг 14 настай байхад олон сүм өөрсдийгөө үнэн хэмээн зүтгэж байсан тул тэр аль сүмд нэгдэхээ мэдэхгүй байв.

Зураг
Иосеф Библи уншиж байгаа нь

Нэг өдөр Иосеф Библиэс Иаков 1:5-ыг уншжээ. “Хэрэв та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас асууг.” Иосеф аль сүм нь үнэн болохыг мэдэх хэрэгтэй байсан тул Бурханаас асуухаар шийдэв.

Зураг
Иосеф ой дотор

Хаврын нэгэн өглөө Иосеф залбирахаар гэрийнхээ ойролцоох ойн төгөл рүү явав.

Зураг
Иосеф залбирч байгаа нь

Түүнийг сөгдөн суугаад залбирч эхлэхэд Сатан зогсоохыг оролджээ. Иосеф Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйн, илүү хүчтэй залбирав.

Зураг
Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф дээр гэрлэн багана үүсгэн бууж ирэв. Тэнгэрлэг Эцэг Есүс рүү заан, “Энэ бол Миний Хайрт Хүү. Түүнийг сонс!” гэж хэлжээ.

Зураг
Есүс

Иосефыг аль сүмд нэгдвэл зохихыг асуухад Есүс тэдгээрийн алинд нь ч нэгдэх ёсгүй, учир юун гэвэл тэдгээр нь бүгдээрээ буруу гэж хэлжээ.

Зураг
Хүмүүс Иосефыг шоолж байгаа нь

Иосеф үзсэн, сонссоноо зарим хүнд хэлэхэд тэд түүнийг шоолон инээж байв. Орон нутгийн олон сүмийн удирдагч түүнийг хавчиж байлаа.

Зураг
Иосеф залбирч байгаа нь

Гурван жил өнгөрөв. Нэгэн орой Иосеф нүглийнхээ өршөөлийг гуйж, юу хийх ёстойгоо мэдэхийн тулд залбирч байв.

Зураг
Моронай Иосефт үзэгдсэн нь

Моронай гэдэг тэнгэр элч Иосефт үзэгдэн, алтан ялтаснууд дээр бичигдсэн номын тухай хэлэв. Иосеф эдгээр ялтсыг англи хэл дээр орчуулах ёстой байлаа.

Зураг
Иосеф орон дотроо

Моронайг явсны дараа Иосеф түүний хэлсэн зүйлсийн тухай бодсон. Моронай тэр орой түүн дээр ахиад хоёр удаа ирэв.

Зураг
Иосеф чулууг хөшиж байгаа нь

Дараагийн өдөр нь Иосеф үзэгдэлд үзсэн Кумора гүвээ рүү гарч, маш том чулууг олж харав. Тэр уг чулууг модоор хөшин өргөв.

Зураг
Иосеф алтан ялтаснууд руу харж байгаа нь

Чулууны доор чулуун хайрцаг байлаа. Иосеф хайрцган доторхыг харахад алтан ялтаснууд байв.

Зураг
Моронай Иосефт үзэгдсэн нь

Моронай Иосефт үзэгдэж мөн ялтаснуудыг авалгүй, харин дөрвөн жилийн турш жил бүр яг энэ өдрөө эргэж ирж бай гэж хэлэв. Иосефыг ирэх бүрд Моронай түүнд зааж байлаа.

Зураг
Моронай Иосефт үзэгдсэн нь

Эцэст нь, дөрвөн жилийн дараа Иосефт алтан ялтаснуудыг авахыг зөвшөөрөв. Тэдгээрийн заримыг орчуулахын тулд тэр Урим ба Туммимыг ашигласан билээ.

Зураг
Иосеф бичээчтэй хамт

Бичээчид Иосефт алтан ялтаснуудаас орчуулсан зүйлүүдийг нь бичиж өгч тусалж байв.

Зураг
Иосеф хэвлэгчийн хамт

Иосеф орчуулсан зүйлээ хэвлэлийн газрын эзэнд өгч, ном болгуулав.

Сүмийн түүх 1:71

Зураг
Мормоны Ном

Энэ номыг Мормоны Ном гэж нэрлэдэг. Энэ номонд олон жилийн өмнө Америкт амьдарч байсан хүмүүсийн тухай өгүүлэхээс гадна Бурханы Хүү Есүс Христийн тухай өгүүлдэг.