Судрын түүхүүд
47-р бүлэг: Есүс Христ шавь нараа адисалсан нь


47-р бүлэг

Есүс Христ шавь нараа адисалсан нь

Зураг
Есүс шавь нарын хамт

Нэг өдөр шавь нар нь хамтдаа мацаг барин, залбирч байтал Есүс Христ тэдэн дээр ирэв.

Зураг
Христ шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Шавь нар нь түүнээс Сүмийг юу гэж нэрлэхийг асуув. Энэ нь Өөрийнх нь Сүм учраас Өөрийнх нь нэрээр нэрлэгдэх ёстой гэж Есүс хэлжээ.

Зураг
Есүс шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Есүс шавь нартаа Тэнгэрлэг Эцэг Өөрийг нь бүх хүний төлөө амиа өргөх зорилгоор дэлхий рүү илгээсэн юм гэж хэлэв.

Зураг
Христ шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Наманчилж, Өөрийнх нь нэрээр баптисм хүртэж, зарлигуудыг нь дуулгавартай дагадаг хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн өмнө гэм буруугүй байх болно гэж Тэр хэлэв.

Зураг
Христ шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Аврагч шавь нартаа өөрийнх нь хийж байхыг харсан бүх зүйлийг хий хэмээн хэлэв. Тэр тэдэнд үлгэр жишээ үзүүлсэн билээ.

Зураг
Христ судруудын тухай ярьж байгаа нь

Тэр мөн тэдэнд үзсэн сонссон зүйлээ бичиж тэмдэглэснээр бусад нь үүний тухай мэдэж авах болно гэжээ.

Зураг
Христ шавь нартайгаа хамт

Есүс шавь нараасаа өөрөөс нь юу хүсэж байгааг асуулаа. Тэдний ес нь дэлхий дээрх амьдралынхаа дараа Түүнтэй цуг амьдрахыг хүсэж байсан.

Зураг
Есүс шавь нарын хамт

Есүс тэдэнд 72 настайдаа Өөр рүү нь тэнгэрт очих болно гэж амлав.

Зураг
Есүс 3 шавийн хамт

Бусад гурван шавь хүсэж буй зүйлээ зориглон гуйгаагүй боловч Есүс мэдэж байлаа. Тэд Есүсийг дахин иртэл дэлхий дээр үлдэж, сайн мэдээг заагаасай гэж хүсэж байлаа.

Зураг
Аврагч шавь нартайгаа хамт

Тэд ямар нэгэн өвчин тусах, шаналах, үхэхийн алийг нь ч үзэхгүй гэж Аврагч тэдэнд амлажээ. Тэд Түүнийг эргэж иртэл сайн мэдээг заах болно.

Зураг
Есүс дээшлэн одож байгаа нь

Есүс дэлхий дээр үлдэх гурван шавиасаа бусдад нь гараа хүргэв. Тэгээд тэр явлаа.

Зураг
Гурван шавь тэнгэрт аваачигдаж байгаа нь

Гурван шавь тэнгэрт аваачигдан, тэнд олон гайхамшигт зүйлийг үзэж, сонсов. Тэд Бурханы зүйлүүдийг илүү сайн ойлгож авчээ.

Зураг
Гурван шавь

Тэдний бие махбод өөрчлөгдсөнөөс тэд үхэхээргүй болов.

Зураг
Шавь нар бусдад баптисм хүртээж байгаа нь

Гурван шавь дэлхийд эргэж ирэн, номлож, баптисм хүртээж эхлэв.

Зураг
Гурван шавь гүнзгий нүхэнд байгаа нь

Ёс бус нифайчууд гурван шавийг шоронд хийж, гүнзгий нүх рүү шидсэн боловч Бурханы хүч чадал тэдэнд оргоход нь туслав.

Зураг
Шавь нарыг зуух руу түлхэж байгаа нь

Тэднийг зууханд мөн зэрлэг амьтдын үүрэнд хийсэн ч тэднийг мөн л Бурханы хүч чадал хамгаалж байлаа.

Зураг
Шавь нар хүмүүст номлож байгаа нь

Гурван шавь Есүс Христийн сайн мэдээг нифайчуудад үргэлжлүүлэн номлов. Тэд одоо ч түүний сайн мэдээг номлосоор байгаа.