Судрын түүхүүд
39-р бүлэг: Нифай агуу хүч чадал хүлээн авсан нь


39-р бүлэг

Нифай агуу хүч чадал хүлээн авсан нь

Зураг
Нифай тунгаан бодож байгаа нь

Нифай Их Эзэний үзүүлсэн зүйлүүд болон нифайчуудын ёс бус байдлын тухай бодон, гэр рүүгээ явав. Тэр тэдний ёс бус байдлын улмаас ихэд гунигтай байсан.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Их Эзэн Нифайтай ярьж, дуулгавартай байж, сайн мэдээг номлохын тулд ихэд хөдөлмөрлөснийг нь магтав.

Зураг
Нифай

Нифайд хүссэнээ хийх хүч чадал өгөгдөв. Тэр энэ хүч чадлыг зөвөөр ашиглах болно гэдгийг Их Эзэн мэдэж байлаа.

Зураг
Нифай алхаж байгаа нь

Хэрэв нифайчууд наманчлахгүй бол устгагдах болно гэж сэрэмжлүүл хэмээн Их Эзэн Нифайд хэлэв. Нифай хүмүүст сэрэмжлүүлэхээр тэр даруй явав.

Зураг
Нифайчууд Нифай руу дайрч байгаа нь

Нифайчууд Нифайд итгэсэнгүй. Тэд түүнийг шоронд хийхийг оролдсон боловч Бурханы хүч чадал түүнийг хамгаалж байв.

Зураг
Нифай холдон явж байгаа нь

Нифай Бурханы үгийг бүх нифайчуудад тунхаглав.

Зураг
Хүмүүс байлдаж байгаа нь

Гэвч хүмүүс улам ёс бус болж, нэг нэгэнтэйгээ дайтаж эхэлжээ.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Нифай хүмүүсийг өлсгөлөнгөөс болж даруусаж, нүглээ наманчилж магадгүй хэмээн найдаж, өлсгөлөнгийн төлөө залбирав.

Зураг
Хуурайшиж хатсан газарт буй хүмүүс

Өлсгөлөн боллоо. Бороо орохгүй байснаас болж газар хатаж, үр тариа ургахаа болив. Хүмүүс байлдахаа болилоо.

Зураг
Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Нифайчууд өлсөж, тэдний олон нь нас барав. Амьд үлдсэн хүмүүс Их Эзэнийг болон Нифайн тэдэнд заасан зүйлүүдийг санаж эхлэв.

Зураг
Хүмүүс шүүгчидтэй ярилцаж байгаа нь

Хүмүүс нүглээ наманчлан, Нифайгаас өлсгөлөнг зогсоохыг гуйгаач гэж шүүгчдээсээ хүсэв. Шүүгчид Нифай дээр очсон.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Нифай хүмүүсийн даруу болж, нүглээ наманчилсныг хараад, Их Эзэнээс өлсгөлөнг зогсоохыг гуйв.

Зураг
Бороон дунд буй хүмүүс

Их Эзэн Нифайн залбиралд хариулснаар бороо орж эхлэв. Удалгүй үр тариа ч ургаж эхэллээ. Хүмүүс Бурханыг алдаршуулж, Нифайг агуу бошиглогч гэдгийг мэджээ.

Зураг
Нифайчууд ажиллаж байгаа нь

Ихэнх нифай хүн Сүмд нэгдэв. Тэд баяжиж, хот нь өргөжин тэлэв. Газар нутагт амар амгалан байдал тогтов.

Зураг
Леменчүүд нифайчууд руу дайрч байгаа нь

Тэгтэл леменчүүдтэй урьд нь нэгдсэн байсан хэсэг нифай хүн нифайчууд руу довтлов.

Зураг
Цэргүүд

Нифайчууд Гадиантоны дээрэмчид болсон дайснуудаа дийлэхийг оролдсон боловч чадсангүй. Учир нь тэд өөрсдөө дахиад ёс бус болсон байв.

Зураг
Нифайчууд сагс зөөж байгаа нь

Нифайчуудыг зөв шударга байх үед Их Эзэн тэднийг адисалсан. Тэднийг бардам болж, Их Эзэнийг мартах үед тэрээр өөрийг нь санахад туслах бэрхшээлүүдийг тэдэнд илгээдэг байв.