Судрын түүхүүд
9-р бүлэг: Амлагдсан нутаг дахь шинэ гэр


9-р бүлэг

Амлагдсан нутаг дахь шинэ гэр

Зураг
Амлагдсан нутаг

Лихайн гэр бүлийнхнийг тээсэн усан онгоц далайг гатлан, амлагдсан нутагт хүрч ирэв. Хүмүүс майхнаа босгов.

Зураг
Үр суулгаж байгаа нь

Тэр хөрс шороогоо бэлтгэж, авчирсан үрээ суулгав.

Зураг
Олон амьтан

Тэд шинэ газар нутгийнхаа эргэн тойрноор явж үзээд, олон төрлийн ан амьтан байгааг олж мэдэв. Тэд мөн алт, мөнгө, зэс зэргийг олов.

Зураг
Нифай бичиж байгаа нь

Бурхан дээр нь бичиж болохуйц төмөр ялтаснууд хий хэмээн Нифайд хэлсэн. Нифай өөрийн гэр бүл болон аяллынхаа талаар бичив. Тэр мөн Бурханы үгсийг бичсэн.

Зураг
Лихай гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаа нь

Лихай нас өндөр болов. Нас барахынхаа өмнө тэрээр хөвгүүдтэйгээ ярьж, Бурханы зарлигуудыг дуулгавартай дага хэмээн хэлжээ. Тэр мөн ач зээ нараа адислав.

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифайд уурласан нь

Лихайг нас эцэслэсний дараа Лемен, Лемүел хоёр Нифайд уурлаж, түүнийг алахыг хүсэв. Тэд өөрсдийн бага дүү болох Нифайг удирдагчаа болгохыг хүсэхгүй байв.

Зураг
Нифай зөв шударга хүмүүсийн хамт нүүсэн нь

Их Эзэн Нифайд зөв шударга хүмүүсийг аглаг буйд руу удирдан авч яв хэмээн хэлжээ. Тэд олон өдрийн турш аялаад, эцэст нь тэдний нэрлэснээр Нифай гэдэг газарт буудаллав.

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Нифайг дагасан хүмүүс Бурханыг дуулгавартай дагацгаав. Тэд шаргуу хөдөлмөрлөж мөн адислагджээ. Нифай өөрийн ард түмэнд мод, төмрөөр эд юмс урлахыг зааж өгч, тэд маш үзэсгэлэнтэй ариун сүм барьжээ.

Зураг
Леменчүүд

Лемен, Лемүел хоёрыг дагалдагчдыг леменчүүд гэж нэрлэдэг байсан.

Зураг
Леменчүүд

Леменчүүд Бурханыг дагаагүй бөгөөд Түүний дэргэдээс тусгаарлагдсан. Тэднийг наманчлах хүртэл Их Эзэний Сүнс тэдэнтэй хамт байж чадахгүй байв.

Зураг
Леменчүүд нифайчуудтай тулалдаж байгаа нь

Леменчүүд хорон санаагаар дүүрэн байсан бөгөөд нифайчуудтай байнга тулалдаж байв.