Судрын түүхүүд
14-р бүлэг: Абинадай ба хаан Ноа


14-р бүлэг

Абинадай ба хаан Ноа

Зураг
Зениф

Зениф бол бүлэг нифайчуудын зөв шударга хаан байв. Түүнийг нас дээр гарах үед хүү Ноа нь хаан болжээ.

Зураг
Ноа

Ноа эцгийнхээ адил сайн хаан байсангүй. Тэр ёс бус хүн байсан бөгөөд Бурханы зарлигуудыг дуулгавартай дагадаггүй байлаа.

Зураг
Хүмүүс хаан Ноад эд хөрөнгөө өгч байгаа нь

Тэр хүмүүсээ үр тариа, мал амьтан, алт мөнгөнөөсөө өөрт нь өгөхийг албаддаг байв.

Зураг
Ноа оройн хоолоо идэхээр сууж байгаа нь

Хаан Ноа залхуу хойрго байсан тул энэ бүгдийг хийдэг байжээ. Тэр амьдралд нь хэрэгцээтэй бүх зүйлийг нифайчуудаас авдаг байв.

Зураг
Сайн ба ёс бус пристүүд

Тэр эцгийнхээ дуудсан сайн пристүүдийг ёс бус пристүүдээр солив. Эдгээр ёс бус прист ард түмэнд нүгэл үйлдэхийг заадаг байлаа.

Зураг
Ордны хаан сэнтий ба харуулууд

Хаан Ноа маш олон гоёмсог орд харшийг, тэр дундаа хаан сэнтийтэй том ордон бариулжээ. Уг барилгуудыг алт, мөнгө, үнэт модоор чимэглэсэн байлаа.

Зураг
Ноа

Хаан Ноа ард түмнээсээ авсан эд баялагтаа дуртай байлаа. Тэр пристүүдтэйгээ дарс ууж, ёс бус зүйл хийж цаг нөхцөөдөг байв.

Зураг
Абинадай наманчлалыг тунхаглаж байгаа нь

Бурхан Абинадай гэдэг бошиглогчийг Ноагийн ард түмэн рүү илгээв. Абинадай тэдэнд хэрэв нүглээ наманчлахгүй бол леменчүүдийн боол болно гэж сэрэмжлүүлэв.

Зураг
Ноа ширээний ард сууж байгаа нь

Абинадайн хэлсэн үгийг сонсоод хаан Ноа ихэд хилэгнэв. Тэр Абинадайг алахын тулд ордонд авчруулахаар өөрийн хүмүүсийг илгээсэн.

Зураг
Абинадай хаантай ярьж байгаа нь

Абинадайг хаан дээр авчрав. Хаан Ноа болон түүний пристүүд түүнээс олон зүйл асуув. Тэд түүгээр ямар нэгэн зүйлийг буруу хэлүүлэх гэж башир арга хэрэглэж байлаа.

Зураг
Абинадай хаантай ярьж байгаа нь

Абинадай тэдний асуултад хариулахаас айхгүй байсан. Тэр Бурханыг өөрт нь тусална гэдгийг мэдэж байлаа. Абинадайн хариултад пристүүд ихэд гайхаж байв.

Зураг
Хаан Ноа уурласан нь

Хаан Ноа ихэд уурлан, пристүүддээ Абинадайг алахыг тушаав. Абинадай хэрэв өөрт нь гар хүрвэл Бурхан тэднийг алах болно гэж тэдэнд хэлэв.

Зураг
Ариун Сүнс Абинадайг хамгаалж байгаа нь

Ариун Сүнс Абинадайг хамгаалснаар тэр Их Эзэний өөрөөр нь хэлүүлэхийг хүссэн зүйлийг хэлж дуусах боломжтой болов. Абинадайн царай гэрэлтэж байлаа. Пристүүд түүнд гар хүрэхээс айж байв.

Зураг
Абинадай ярьж байгаа нь

Абинадай Бурханаас ирж байгаа хүч чадлаар ярьж, хүмүүст гэм нүглийнх нь тухай хэлэв. Тэр Бурханы зарлигуудыг тэдэнд уншиж өгөв.

Зураг
Мариа, Иосеф хоёр ба нялх Есүс

Тэрээр Есүс Христ дэлхийд мэндлэх болно мөн Есүс хүмүүст наманчлан, амилуулагдаж, Бурхантай амьдрах боломжийг өгнө гэдгийг тэдэнд хэлэв.

Зураг
Есүс Христ

Нүглээ наманчилж, Есүс Христэд итгэхгүй юм бол аврагдахгүй гэдгийг Абинадай хүмүүст хэлсэн.

Зураг
Абинадайг шоронд хийж байгаа нь

Хаан Ноа болон түүний пристүүдийн нэгээс бусад нь бүгд Абинадайн үгсэд итгэхээс татгалзав. Ноа пристүүддээ Абинадайг алахыг тушаасан. Тэд түүнийг хүлж, шоронд хорив.

Зураг
Алма хаан Ноатай ярьж байгаа нь

Абинадайд итгэсэн нэг пристийг Алма гэдэг байв. Тэр Хаан Ноагаас Абинадайг суллахыг гуйв.

Зураг
Алма нуугдаж буй нь

Хаан Алмад уурлан, түүнийг хөөн гаргасан ба түүнийг алуулахаар зарц нараа илгээв. Алма зугтаж, нуугдсан тул зарц нар нь түүнийг олсонгүй.

Зураг
Абинадай Ноа хааны өмнө

Шоронд гурван өдрийг өнгөрөөсний дараа Абинадайг хаан Ноагийн өмнө дахин авчрав. Хаан Абинадайд өөрийнх нь болон хүмүүсийнх нь эсрэг хэлсэн зүйлээ няцаа гэж хэлэв.

Зураг
Хаан Ноа уурласан нь

Хаан Ноа Абинадайд хэлсэн зүйлээ няцаахгүй бол түүнийг алах болно гэж хэлэв.

Зураг
Абинадай ярьж байгаа нь

Абинадай үнэнийг ярьсан гэдгээ мэдэж байлаа. Тэр Бурханы өөрөөр нь хэлүүлэхээр илгээсэн зүйлийг няцаахын оронд үхэхэд бэлэн байлаа.

Зураг
Абинадайг шатааж байгаа нь

Хаан Ноа пристүүддээ Абинадайг алахыг тушаав. Тэд түүнийг хүлж, ташуурдан, шатааж алав. Үхэхийнхээ өмнө Абинадай хаан Ноаг бас галд шатаж үхэх болно гэж хэлжээ.

Зураг
Леменчүүд Ноагийн хүмүүстэй дайтаж байгаа нь

Нифайчуудын зарим нь хаан Ноаг эсэргүүцэн, алахыг оролдов. Леменчүүдийн цэрэг бас хаантай мөн түүний дагалдагчидтай дайтахаар ирэв.

Зураг
Хаан ба түүний дагалдагчид зугтаж байгаа нь

Хаан ба түүний дагалдагчид леменчүүдээс зугтаасан боловч леменчүүд тэднийг гүйцэн, алж эхлэв. Хаан эрчүүддээ гэр бүлийнхнээ орхин, зугтацгаа гэж хэлэв.

Зураг
Леменчүүд хүмүүсийг олзолж байгаа нь

Эрчүүдийн олон нь зугтсангүй. Тэд леменчүүдэд олзлогдов.

Зураг
Эрчүүд Ноад уурлаж буй нь

Хаан Ноаг дагаж зугтсан ихэнх эр хийсэн зүйлдээ харамсаж байлаа. Тэд эхнэр, хүүхэд, ард түмэндээ эргэж очин, туслахыг хүсэж байв.

Зураг
Ноа бусад эрийн хамт

Хаан Ноа эрчүүдийг гэртээ буцаж очихыг зөвшөөрсөнгүй. Тэр тэдэнд өөртэй нь хамт үлдэхийг тушаав.

Зураг
Эрчүүд хаан Ноаг шатааж байгаа нь

Эрчүүд хаан Ноад уурлаж, Абинадайн бошиглосны дагуу түүнийг шатааж алав. Дараа нь тэд гэр бүлийнхэн рүүгээ буцав.