Судрын түүхүүд
31-р бүлэг: Ахмад Моронай Зарахемнаг дийлсэн нь


31-р бүлэг

Ахмад Моронай Зарахемнаг дийлсэн нь

Зураг
Леменчүүд ярилцаж байгаа нь

Леменчүүдийн удирдагч Зарахемна ард түмнээ нифайчуудыг үргэлжлүүлэн үзэн ядахыг мөн тэднийг боол болгохыг хүсэж байжээ.

Зураг
Нифайчуудын цэрэг

Нифайчууд газар нутгаа хадгалж, гэр бүлийнхнээ эрх чөлөөтэй байлгахыг хүсэж байв. Тэд мөн Бурханд бишрэл хүндэтгэлээ үзүүлэхдээ ч эрх чөлөөтэй байхыг хүсэж байлаа.

Зураг
Ахмад Моронай

Ахмад Моронай нифайчуудын их цэргийн ахмад байсан. Леменчүүдийг байлдахаар ирэхэд Моронай тэднийг цэргүүдийнхээ хамт Жершоны нутагт угтав.

Зураг
Ахмад Моронай их цэргийн хамт

Ахмад Моронай их цэргээ зэр зэвсэг, бамбай, зузаан хувцас, хуяг дуулгаар хангаж бэлтгэсэн байв.

Зураг
Леменчүүдийн цэрэг

Леменчүүдийн цэргүүд тоогоор илүү байсан ч нифайчуудын хуяг дуулгыг хараад айжээ. Леменчүүд маш бага хувцас өмссөн байлаа.

Зураг
Леменчүүд аглаг буйдад нуугдаж байгаа нь

Леменчүүдийн цэрэг Ахмад Моронайн их цэрэгтэй байлдаж зүрхэлсэнгүй. Леменчүүд аглаг буйд руу зугтан, нифайчуудын өөр нэг хот руу довтлохоор шийджээ.

Зураг
Алма залбирч байгаа нь

Моронай леменчүүдийг тандуулахаар тагнуулууд илгээв. Тэр мөн Их Эзэнээс тусламж хүсэн залбирахыг Алмагаас хүссэн. Их Эзэн Алмад леменчүүдийг хаашаа довтлох гэж байгааг хэлэв.

Зураг
Моронай цэргүүдтэйгээ жагсан явж байгаа нь

Моронай Алмагийн мэдээг хүлээн аваад, хэсэг цэргийг Жершоныг мануулахаар үлдээж, үлдсэн цэргүүдтэй хамт леменчүүдийг угтахаар жагсан явав.

Зураг
Моронайн цэргүүд нуугдаж байгаа нь

Ахмад Моронайн цэргүүд леменчүүдийн цэргүүдийг отож, Сидон голын хоёр талаар нуугдав.

Зураг
Гол дээрх тулалдаан

Тулалдаан эхэлж, леменчүүд гол гатлан зугтахыг оролдсон боловч голын нөгөө талд илүү олон нифайчууд тэднийг хүлээж байлаа.

Зураг
Нифайчууд нум сумаар харваж байгаа нь

Урьд урьдынхаас ширүүн байлдсан Зарахемна ба түүний цэргүүд олон нифайчуудыг алав. Нифайчууд Их Эзэнээс тусламж гуйн залбирч байв.

Зураг
Нифайчууд леменчүүдтэй тулгарч буй нь

Их Эзэн нифайчуудын цэргүүдийг хүчирхэг болгосон. Цэргүүд нь леменчүүдийг бүслэхэд Моронай байлдааныг зогсоохыг тушаав.

Зураг
Моронай Зарахемнатай ярьж байгаа нь

Моронай, нифайчууд леменчүүдийг алахыг мөн боолоо болгохыг хүсэхгүй байна гэдгийг Зарахемнад хэлэв.

Зураг
Моронай ярьж байгаа нь

Есүс Христэд итгэх нифайчуудын итгэлийг леменчүүд устгаж чадахгүй гэж Моронай хэлэв. Нифайчуудыг итгэлтэй хэвээрээ байгаа цагт Бурхан тусалсаар байх болно гэж тэр хэлжээ.

Зураг
Моронай Зарахемнад тушааж байгаа нь

Моронай Зарахемнад зэвсгээ хураалгахыг тушаав. Леменчүүд нифайчуудын эсрэг дахин хэзээ ч байлдахгүй гэдгээ амлавал тэднийг алахгүй гэв.

Зураг
Зарахемна Моронайд зэвсгээ хураалгаж байгаа нь

Зарахемна Моронайд зэвсгээ хураалгасан боловч байлдахгүй гэж амласангүй. Моронай өөрсдийгөө хамгаал гэж зэвсгийг нь леменчүүдэд буцааж өгөв.

Зураг
Нифайчуудын цэрэг Зарахемнагийн зэвсгийг цохиж хугалж байгаа нь

Зарахемна Моронайг алахаар ухасхийсэн ч нифайчуудын нэг цэрэг Зарахемнагийн сэлмийг цохиж хугалав.

Зураг
Цэрэг Зарахемнагийн хуйхыг авч байгаа нь

Дараа нь уг цэрэг Зарахемнагийн хуйхыг авч, сэлэмнийхээ үзүүрт өлгөөд, дээш өргөв.

Зураг
Лемен хүний хуйх

Леменчүүд зэвсгээ хураалган, дахин хэзээ ч байлдахгүй гэж амлахгүй л бол хуйхаа авахуулсны адил газарт унах болно гэдгийг хэлэв.

Зураг
Леменчүүд зэвсгээ хураалгаж байгаа нь

Олон лемен хүн зэвсгээ Моронайн хөлд тавьж, дахин байлдахгүй гэдгээ амлав. Тэднийг суллан явуулахыг зөвшөөрчээ.

Зураг
Леменчүүд тулалдаж байгаа нь

Ихэд хилэгнэсэн Зарахемна үлдсэн цэргүүдээ байлдаанд уриалан дуудав. Моронайн цэргүүд тэдний олныг алав.

Зураг
Зарахемна Моронайгаас гуйж байгаа нь

Өөрийг нь бас бүх цэргийг нь алах гэж байгааг хараад Зарахемна амийг нь өршөөхийг Моронайгаас гуйв. Тэр нифайчуудтай дахин хэзээ ч байлдахгүй гэж амлав.

Зураг
Леменчүүд нифайчуудаас холдож байгаа нь

Моронай байлдааныг зогсоож, леменчүүдийн зэвсгийг хураав. Дахин байлдахгүй гэж амласных нь дараа леменчүүдийг явуулав.