Судрын түүхүүд
18-р бүлэг: Залуу Алма наманчилсан нь


18-р бүлэг

Залуу Алма наманчилсан нь

Зураг
Алма бусдыг томилж байгаа нь

Хаан Мозая Алмаг Зарахемла дахь Сүмийн удирдагч болгов. Дараа нь Алма нифайчуудад заахад өөрт нь туслах эрчүүдийг сонгон авсан.

Зураг
Итгэгчид хавчигдаж байгаа нь

Алма, хаан Мозая хоёр итгэлгүй хүмүүс Сүмийн гишүүдийг итгэлийнх нь улмаас зовоож байгаад санаа нь зовж байлаа.

Зураг
Залуу Алма

Алмад Алма хэмээх хүү байв. Залуу Алма эцгийнхээ заасан зүйлст итгэдэггүй, ёс бус нэгэн болжээ.

Зураг
Залуу Алма ба хаан Мозаягийн хөвгүүд

Залуу Алма хаан Мозаягийн дөрвөн хүүтэй нийлж, Сүмийн эсрэг босов. Тэд олон хүнийг Сүмээ орхиж, ёс бус болоход ятгасан.

Зураг
Алма залбирч байгаа нь

Алма хүүгээ үнэнийг мэдэж, наманчлаасай гэж залбирав.

Зураг
Залуу Алма ба хаан Мозаягийн хөвгүүд

Залуу Алма болон хаан Мозаягийн хөвгүүд Сүмийг устгахыг тасралтгүй оролдож байлаа.

Зураг
Тэнгэр элч эрчүүд дээр ирж байгаа нь

Нэгэн өдөр тэдэнд тэнгэр элч үзэгдэв. Тэнгэр элч газар доргим чанга дуугаар тэдэнтэй ярив.

Зураг
Тэнгэр элчээс айж буй залуу эрс

Уг таван залуу маш их айснаас газарт унав. Анхандаа тэд тэнгэр элчийн юу гэж хэлж байгааг ойлгосонгүй.

Зураг
Тэнгэр элч залуу Алматай ярьж байгаа нь

Тэнгэр элч Сүмийн гишүүдийн залбирлын хариуд иржээ. Тэнгэр элч Залуу Алмагаас яагаад Сүмийн эсрэг босож байгааг нь асуув.

Зураг
Залуу Алма

Тэнгэр элч Сүмийг устгахыг оролдохоо зогсоо хэмээн Алмад хэлэхэд газар доргив.

Зураг
Хөвгүүд унаж байгаа нь

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүд дахин газарт унав. Тэд тэнгэр элчийг харсан бөгөөд Бурханы хүч чадал газрыг доргиосон гэдгийг мэдэж байлаа.

Зураг
Залуу Алма газарт унасан байгаа нь

Залуу Алма ихэд цочирдсон тул ярьж ч чадахгүй байлаа. Тэр маш сул дорой болсноос гараа ч хөдөлгөж чадахгүй байв.

Зураг
Залуу Алмаг зөөж байгаа нь

Мозаягийн хөвгүүд залуу Алмаг өргөн, аав дээр нь аваачиж, юу тохиолдсон тухай ярив.

Зураг
Алма залбирч байгаа нь

Алма баяртай байв. Бурхан түүний залбиралд хариулсан гэдгийг тэр мэдэж байлаа.

Зураг
Залуу Алма орон дээр

Их Эзэн өөрийнх нь хүүд болон Мозаягийн хөвгүүдэд юу учруулсныг харуулахын тулд Алма олон хүн цуглуулав.

Зураг
Алма хүүгээ адисалж байгаа нь

Алма Сүмийн бусад удирдагчийн хамт мацаг барин залбирч, Бурханаас Залуу Алмаг дахин хүч тэнхээтэй болгоход туслахыг гуйв.

Зураг
Залуу Алма аавтайгаа ярьж байгаа нь

Хоёр өдөр, хоёр шөнийн дараа залуу Алма ярьж, хөдөлж чаддаг болов.

Зураг
Залуу Алма бусадтай ярилцаж байгаа нь

Тэр нүглээ наманчилсан учраас Бурхан өөрийг нь өршөөсөн тухай хүмүүст хэлэв.

Зураг
Залуу Алма зааж байгаа нь

Бурханы хаант улсад орохын тулд хүн бүр зөв шударга байх ёстой гэдгийг тэр хүмүүст заав. Тэр мөн нүглээсээ болж өөрийн туулсан асар их зовлон шаналлын талаар хэлэв.

Зураг
Залуу Алма

Залуу Алма нүглээ наманчилж, Бурхан түүнийг өршөөсөн учраас баяртай байлаа. Бурхан өөрт нь хайртай гэдгийг тэр мэдэж байв.

Зураг
Залуу эрс зааж байгаа нь

Залуу Алма ба хаан Мозаягийн хөвгүүд үзсэн сонссоноо хүн бүрд ярьж, газар нутаг даяар үнэнийг зааж эхлэв.

Зураг
Залуу Алма хүмүүст зааж байгаа нь

Тэд хийсэн буруу зүйлээ засаж залруулахыг хичээж байлаа. Тэд хүмүүст судрыг тайлбарлан өгч, Есүс Христийн тухай заав.

Зураг
Залуу Алма хүмүүст баптисм хүртээж байгаа нь

Залуу Алма болон Мозаягийн хөвгүүдийг сайн мэдээ зааж байхад Бурхан адислав. Олон хүн тэднийг сонсож итгэжээ.