Судрын түүхүүд
51-р бүлэг: Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь


51-р бүлэг

Жаредчууд амлагдсан нутаг руу аялсан нь

Зураг
Жаредын ах ба үүл

Жаредчуудыг тэнгисийн дэргэд буудаллаж байх үед Жаредын ах залбирахаа мартжээ. Их Эзэнд түүнд наманчил гэж хэлэхээр үүлэн дунд ирэв.

Зураг
Жаредын ах залбирч байгаа нь

Жаредын ах наманчлан, залбирсан. Их Эзэн Жаредын ахыг өршөөсөн боловч дахин нүгэл үйлдэж болохгүй гэж хэлэв.

Зураг
Жаредын ах залбирч байгаа нь

Их Эзэн Жаредын ахад хүмүүсээ амлагдсан нутаг руу аваачих том завь барь хэмээн хэлэв.

Зураг
Жаредын ах Их Эзэнтэй ярьж байгаа нь

Их Эзэн Жаредын ахад хэрхэн завь барихыг зааж өгөв.

Зураг
Жаредчууд завь барьж байгаа нь

Завийг агаар орохооргүй битүү хийсэн тул ус дотогш нэвтрэх боломжгүй байлаа.

Зураг
Жаредын ах Их Эзэнтэй ярьж байгаа нь

Хүмүүсийн амьсгалах агаарыг завин дотор хэрхэн оруулах билээ гэж Жаредын ах гайхав. Тэр Их Эзэнээс юу хийх ёстойгоо асуув.

Зураг
Жаредын ах нүхийг таглаж байгаа нь

Их Эзэн түүнд завь болгоны дээр, доор хоёр нүх гарга гэж хэлсэн. Нүхийг агаар оруулахад зориулан онгойлгож, ус оруулахгүйн тулд хааж болохоор байв.

Зураг
Жаредын ах Их Эзэнтэй ярьж байгаа нь

Жаредын ах завин дотор харанхуй байна гэж Их Эзэнд хэлжээ. Их Эзэн түүнээс завин дотор ямар арга замаар гэрэл гаргах тухай бодохыг хүсэв.

Зураг
Жаредын ах Их Эзэнийг сонсож байгаа нь

Завин дотор гал гаргах юм уу цонх хийж гэрэл гаргах боломжгүй байлаа. Учир нь тэдгээр нь унтарч эсвэл эвдэрч мэдэхээр байв.

Зураг
Жаредын ах шилэн чулуу хийж байгаа нь

Жаредын ах ууланд гарч, хаднаас 16 жижиг чулуу хэлтэлж авав. Чулуунууд тунгалаг шил мэт харагдаж байсан. Тэр найман завь тус бүрд хоёр хоёр чулуу бэлдэв.

Зураг
Жаредын ах уулинд авирч байгаа нь

Жаредын ах чулуунуудыг уулын орой өөд аваачив. Тэндээ тэр Их Эзэнд хандан залбирсан.

Зураг
Жаредын ах залбирч байгаа нь

Жаредын ах Их Эзэнийг уг чулуунуудад гар хүрэхийг гуйв. Тэгснээр тэдгээр нь завин дотор гэрэл гаргах боломжтой болох байв.

Зураг
Христ чулуу бүрд хүрч байгаа нь

Их Эзэн чулуу бүрд хуруугаараа хүрэв.

Зураг
Жаредын ах

Жаредын ах агуу итгэлтэй хүн байсан тул Их Эзэний хурууг олж харсан юм. Энэ нь яг л хүний хуруу шиг харагджээ.

Зураг
Жаредын ах Христтэй хамт

Дараа нь Их Эзэн өөрийгөө Жаредын ахад харуулав.

Зураг
Есүс Христ

Есүс Өөрт нь итгэдэг хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно гэж хэлсэн.

Зураг
Есүс Жаредын ахад зааж байгаа нь

Есүс Жаредын ахад олон зүйлийг зааж мөн үзүүлэв. Есүс түүнийг үзсэн, харсан зүйлээ бич гэж хэлжээ.

Зураг
Жаредын ах уулнаас бууж байгаа нь

Жаредын ах чулуунуудаа уулын уруу авч явав. Тэр завь бүрийн урд мөн хойд талд нэг нэг чулуу тавив. Тэдгээр чулуу завин дотор гэрэл гаргаж байв.

Зураг
Усан доторх завинууд

Жаредчууд завин дотор ан амьтад болон хоол хүнсээ авч орлоо. Их Эзэн завинуудыг амлагдсан нутаг тийш хүргэх хүчтэй салхи үлээлгэхээр болгов.

Зураг
Жаредын ах

Их Эзэн тэднийг догшин ширүүн далайд хамгаалж байв. Тэд Их Эзэнд талархаж, түүнийг магтан дуулав.

Зураг
Завинууд амлагдсан нутагт ирж байгаа нь

Усанд 344 өдөр аялаад, завинууд амлагдсан нутгийн эрэгт газардлаа.

Зураг
Жаредчууд залбирч байгаа нь

Жаредчууд завинаасаа гарч ирж, сөгдөн суугаад, баярын нулимс унагав.

Зураг
Нэгэн эмэгтэй тариа зөөж байгаа нь

Жаредчууд амлагдсан нутагт байшин барьж, тариа тарив. Тэд хүүхдүүддээ Их Эзэнийг сонсож, дуулгавартай дагахыг заалаа.