Судрын түүхүүд
12-р бүлэг: Бенжамин хаан


12-р бүлэг

Бенжамин хаан

Зураг
Бенжамин хаан зааж байгаа нь

Бенжамин хаан нифайчуудын зөв шударга хаан байсан. Тэр зөв шударга хүмүүсийн тусламжтайгаар газар нутагтаа амар амгаланг тогтоов.

Зураг
Бенжамин хаан, Мозая хоёр

Бенжамин хаан нас өндөр болж мөн хүмүүстээ хандан ярихыг хүсэж байлаа. Түүний хүү Мозая дараагийн хаан болно гэдгийг тэр тэдэнд хэлэх хэрэгтэй байв.

Зураг
Хүмүүс ариун сүмийн гадна цугларч байгаа нь

Газар газраас хүмүүс ирж, ариун сүмийн ойролцоо цугларцгаав. Тэд майхныхаа амыг ариун сүм рүү харуулан босгов.

Зураг
Бенжамин хаан ярьж байгаа нь

Бенжамин хаан нифайчуудад дуу хоолойгоо хүргэхийн тулд цамхаг дээрээс ярьсан.

Зураг
Нифайчууд

Тэр тэдэнд үйлчлэхийг их хичээсэн гэдгээ хэлэв. Тэр бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг гэж хэлсэн.

Зураг
Бенжамин хаан

Бенжамин хаан хүмүүст Бурханы зарлигуудыг дага гэж хэлэв. Зарлигуудыг итгэлтэй дагадаг хүмүүс аз жаргалтай байж, хэзээ нэгэн өдөр Бурхантай хамт амьдрах болно гэж тэр хэлсэн.

Зураг
Нялх Есүс, Мариа хоёр

Бенжамин хаан Есүс Христ удахгүй дэлхийд мэндэлнэ мөн Түүний эхийг Мариа гэх болно гэж хэлэв.

Зураг
Есүс гайхамшгуудыг үзүүлж байгаа нь

Есүс гайхамшгуудыг үзүүлэх болно. Тэр өвчтөнийг эдгээж, нас барагсдыг амилуулах болно. Тэр сохор нэгнийг хараатай болгож, дүлий нэгнийг сонсголтой болгоно.

Зураг
Есүс залбирч байгаа нь

Есүс бүх хүний нүглийн төлөө зовж шаналан, үхэх болно. Нүглээ наманчилдаг, Есүст итгэдэг хүмүүс нүглээсээ өршөөгдөх болно.

Зураг
Есүсийг цовдолсон нь

Гэм нүгэлтэй хүмүүс Есүсийг ташуурдаж, тэгээд цовдлох болно гэж Бенжамин хаан нифайчуудад хэлсэн.

Зураг
Есүс амилсан нь

Гурван өдрийн дараа Тэр амилуулагдах болно.

Зураг
Нифайчууд наманчилж байгаа нь

Хаан Бенжаминыг ярьж дуусахад нифайчууд бүгд газарт сөхрөн унав. Тэд хийсэн нүгэлдээ харамсан, наманчлахыг хүсжээ.

Зураг
Хүмүүс залбирч байгаа нь

Хүмүүс Есүс Христэд итгэж байсан бөгөөд өршөөл хүртэхийн тулд залбирцгаав.

Зураг
Нифайчууд инээмсэглэж байгаа нь

Ариун Сүнс тэдний зүрх сэтгэлийг дүүргэв. Бурхан өөрсдийг нь өршөөсөн бөгөөд өөрсдөд нь хайртай гэдгийг тэд мэдсэн. Тэд амар амгалан, баяр баяслыг мэдрэв.

Зураг
Бенжамин хаан хүмүүстэй ярилцаж байгаа нь

Бенжамин хаан ард түмэндээ Бурханд итгэ хэмээн хэлэв. Бурхан бүх зүйлийг бүтээсэн бөгөөд ухаалаг, хүчирхэг гэдгийг тэр тэдэнд мэдүүлэхийг хүсэж байлаа.

Зураг
Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Бенжамин хаан хүмүүст даруу байж, өдөр бүр залбир хэмээн хэлэв. Тэр ард түмнээсээ Бурханыг үргэлж санаж, итгэлтэй байгаасай гэж хүсэж байлаа.

Зураг
Бенжамин хаан ярьж байгаа нь

Тэр эцэг эхчүүдэд муудалцаж, маргахыг үр хүүхдүүддээ бүү зөвшөөр гэж захив.

Зураг
Эцэг эхчүүд хүүхдүүддээ зааж байгаа нь

Тэр дуулгавартай байхыг мөн нэг нэгнээ хайрлаж, үйлчлэхийг үр хүүхдүүддээ заа гэж тэдэнд хэлэв.

Зураг
Нифайчууд Бенжамин хааныг сонсож байгаа нь

Тэрээр хэлж, хийж, бодож байгаа зүйлдээ хянамгай хандахыг хүмүүст сэрэмжлүүлсэн. Тэд үлдсэн амьдралынхаа туршид итгэлтэй байж, зарлигуудыг дагах ёстой байв.

Зураг
Бенжамин хаан хүмүүстэй ярилцаж байгаа нь

Бенжамин хаан хүмүүсээс өөрийнх нь заасан зүйлст итгэж байгаа эсэхийг асуув. Тэд бүгд тийм гэж хэлсэн. Ариун Сүнс тэднийг өөрчилсөн бөгөөд тэд цаашид нүгэл үйлдэхийг хүсэхгүй байв.

Зураг
Нифайчууд инээмсэглэж байгаа нь

Тэд бүгд Бурханы зарлигуудыг дагана хэмээн амлаж, гэрээ байгууллаа. Хаан Бенжамин сэтгэл хангалуун байв.

Зураг
Хаан Бенжамин Мозаяг адисалж байгаа нь

Хаан Бенжамин өөрийн хүү Мозаяд шинэ хаан болох эрхийг олгов. Хаан Бенжамин үүнээс хойш гурван жилийн дараа нас баржээ.

Зураг
Мозая ажиллаж байгаа нь

Мозая зөв шударга хаан байв. Тэр аавынхаа адил шаргуу хөдөлмөрлөж, ард түмэндээ үйлчилдэг байв.