Судрын түүхүүд
7-р бүлэг: Усан онгоц барьсан нь


7-р бүлэг

Усан онгоц барьсан нь

Зураг
Нифай

Лихайн гэр бүлийг тэнгисийн эрэг дээр олон хоног буудалласны дараа Их Эзэн Нифайтай ярив. Тэрээр түүнд гэр бүлээ амласан газарт хүргэх усан онгоц барь гэж хэлэв.

Зураг
Нифай багаж хийж байгаа нь

Нифай усан онгоц хэрхэн барих талаар мэдэхгүй байсан боловч Их Эзэн түүнд үзүүлэх болно гэж хэлжээ. Их Эзэн Нифайд хэрэгцээтэй багажаа хийх төмрийг хаанаас олж болохыг хэллээ.

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифайтай хамт

Лемен, Лемүел хоёр Нифайг усан онгоц барихыг хүсэж байгааг нь хараад дооглон тохуурхав. Их Эзэн Нифайд хэрхэн барихыг үзүүлсэн гэдэгт тэр хоёр итгэсэнгүй. Тэд туслахаас татгалзсан.

Зураг
Нифай Лемен, Лемүел хоёртой ярьж буй нь

Нифай Лемен, Лемүел хоёрт эсэргүүцэхээ больж, наманчил гэж хэлэв. Тэр тэдэнд тэнгэр элч харсныг нь санууллаа. Мөн тэр тэдэнд Бурхан бүх зүйлийг хийх хүчтэй гэдгийг хэлэв.

Зураг
Лемен, Лемүел хоёр түүнийг тэнгис рүү шидэхийг хүссэн нь

Лемен, Лемүел хоёр Нифайд ихэд уурлаж, түүнийг тэнгис рүү шидэхийг хүсжээ.

Зураг
Нифай Лемен, Лемүел хоёртой хамт

Тэр тэднийг өөрт нь ойртон ирэхэд, өөрийгөө Бурханы хүчээр дүүрэн байгаа тул гар бүү хүр гэжээ. Лемен, Лемүел хоёр олон өдрийн турш айж байв.

Зураг
Лемен, Лемүел хоёр арагш унаж байгаа нь

Тэгэхэд Их Эзэн Нифайд Лемен, Лемүел хоёрт гар хүр гэж хэлэв. Нифайг гар хүрэхэд Их Эзэн тэднийг цохив. Лемен, Лемүел хоёр Нифайд Бурханы хүч байгааг мэджээ.

Зураг
Нифай

Нифай Лемен, Лемүел хоёрт эцэг эхээ сонсож, Бурханыг дуулгавартай дага гэж хэлэв. Хэрэв тэд үүнийг хийвэл адислагдах болно гэж Нифай хэлжээ.

Зураг
Лемен, Лемүел хоёр усан онгоц барьж байгаа нь

Лемен, Лемүел хоёр наманчилж, Нифайд усан онгоц барихад нь тусалсан.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Нифай тусламж гуйн залбирахаар олон удаа ууланд гарчээ. Их Эзэн түүнд усан онгоц хэрхэн барихыг зааж өгөв.

Зураг
Усан онгоц барьж дууссан нь

Нифай ба түүний ах нар усан онгоцоо барьж дуусаад, сайн усан онгоц болсныг мэдэж байлаа. Тэд тусалсных нь төлөө Бурханд талархлаа илэрхийлэв.