Судрын түүхүүд
Удиртгал


Удиртгал

Уншигчдад

Энэ Мормоны Номын түүхүүдийг танд онцгойлон зориулж бичсэн юм. Уг түүхүүдийг Тэнгэрлэг Эцэгээс ирсэн нэгэн ариун нандин номоос түүвэрлэн авсан. Та эдгээр түүхийг унших үедээ Америкт эрт дээр үед амьдарч байсан бодит хүмүүсийн тухай өгүүлдэг гэдгийг санаарай.

Та энэ номон дээрх түүхүүдийг уншсаныхаа дараа тэдгээрийг Мормоны Номоос олж уншихыг хүснэ. Зураг бүрийн доод талаас та уг түүхийг Мормоны Номын аль хэсгээс олж болохыг харах болно. Эцэг, эх, багш эсвэл найзаараа туслуулаарай.

Хэрэв та ямар нэг үгийн утгыг мэдэхгүй байвал энэ номын ард буй “Мэдэж авах үгс” хэсгээс уг үгээ хараарай. Мөн Мормоны Номонд дурдсан газар нутаг, хүмүүсийн талаарх мэдээллийг энэ номын ард хавсаргав.

Эцэг эх, багш нарт

Судруудыг заахад энэ ном та бүхэнд тусална. Мормоны Номын талаар гэрчлэлээ хуваалцаж, зааж буй хүмүүсээ өөрийн гэсэн гэрчлэлтэй болоход урь. Та Мормоны Номон дээрээс тэдний дуртай түүхүүдийг бүтнээр нь уншиж өгвөл тэд улам сайн ойлгох болно.