Судрын түүхүүд
17-р бүлэг: Алма хүмүүстэйгээ хамт зугтсан нь


17-р бүлэг

Алма хүмүүстэйгээ хамт зугтсан нь

Зураг
Талбайд ажиллаж буй хүмүүс

Нэг өдөр Алмагийн хүмүүсийг талбай дээрээ ажиллаж байх үед леменчүүд хил даван, тэдний газар нутагт орж ирэв.

Зураг
Алма хүмүүстэй ярилцаж байгаа нь

Нифайчууд айж, аюулгүй байдлын төлөө хот руугаа зугтсан. Алма тэдэнд Бурханыг санахыг мөн Түүний тусална гэдгийг хэлэв. Нифайчууд залбирч эхэллээ.

Зураг
Алма леменчүүдтэй ярилцаж байгаа нь

Их Эзэн леменчүүдийн зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн бөгөөд тэд нифайчуудыг гэмтээсэнгүй. Леменчүүд хаан Лимхайн хүмүүсийг хайж байгаад төөрчээ.

Зураг
Алма леменчүүдэд буцах замыг нь зааж өгөв

Хэрэв газар нутаг руугаа буцах замыг нь зааж өгвөл түүний хүмүүсийг зовоохгүй гэж леменчүүд Алмад амлажээ. Алма тэдэнд замыг нь зааж өгөв.

Зураг
Леменчүүд Алмагийн хүмүүсийг бүслэв

Гэвч леменчүүд амлалтаа биелүүлсэнгүй. Тэд уг нутгийн эргэн тойронд харуул тавьсан ба Алма хүмүүсийнхээ хамт эрх чөлөөгүй болжээ.

Зураг
Амюлон леменчүүдийн харуултай ярилцаж байгаа нь

Леменчүүдийн хаан Амюлоныг Алмагийн хүмүүсийн дээрх захирагч болгов. Амюлон бол нифай хүн бөгөөд Хаан Ноагийн ёс бус санваартан байв.

Зураг
Амюлон хүмүүсийн ажиллаж байгааг ажиглан харж байгаа нь

Амюлон Алмагийн хүмүүсээр хүнд хүчир ажил хийлгэж байв. Тэд тусламж эрэн залбирсан ч Амюлон тэднийг залбирч харагдах л юм бол алах болно гэж хэлжээ. Хүмүүс зүрх сэтгэлдээ тасралтгүй залбирч байлаа.

Зураг
Сагс үүрэн явж буй хүү

Бурхан тэдний залбирлыг сонсож, хүмүүст хүч чадал өгсөн учраас тэдний ажил хөнгөвчлөгдсөн мэт санагджээ. Хүмүүс баяртай мөн тэвчээртэй байв.

Зураг
Бурхан Алматай ярьж байгаа нь

Хүмүүс итгэлтэй байгаа нь Бурханд ихэд тааламжтай байлаа. Тэр Алмад леменчүүдээс зугтахад нь тэдэнд тусална гэж хэлэв.

Зураг
Алмагийн хүмүүс зугтсан нь

Шөнө дунд хүмүүс хоол хүнс, мал сүргээ цуглуулав. Маргааш өглөө нь Алмаг хүмүүстэйгээ хотыг орхиж явах хооронд Бурхан леменчүүдийг гүн нойронд автуулав.

Зураг
Хаан Мозая Алмаг хүлээн авч байгаа нь

12 өдрийн турш аялсны дараа уг хүмүүс Зарахемлад ирсэн ба тэнд хаан Мозая ба түүний хүмүүс тэднийг маш дотно хүлээж авав.