Судрын түүхүүд
52-р бүлэг: Жаредчуудын сүйрэл


52-р бүлэг

Жаредчуудын сүйрэл

Зураг
Жаредчуудын хаан

Жаредчууд өсөн нэмэгдэж мөн баяжив. Тэд удирдагчаараа нэгэн хааныг сонгосон.

Зураг
Ёс бус жаредчууд

Олон жил өнгөрч, жаредчууд ёс бус болов. Их Эзэн тэдэнд наманчил, үгүй бол тэднийг устгана гэж хэлүүлэхээр бошиглогчдыг илгээв.

Зураг
Жаредчууд зугтаж байгаа нь

Хүмүүс бошиглогчдыг сонссонгүй. Хүмүүс тэднийг алахыг оролдов.

Зураг
Дайны талбар

Тэдний газар нутагт дайн дажин, өлсгөлөн тархжээ. Олон жаред хүн нас барав.

Зураг
Ифер номлож байгаа нь

Их Эзэн Ифер хэмээх өөр нэгэн бошиглогчийг илгээв. Тэр өглөөнөөс орой хүртэл жаредчуудад Бурханд итгэж, наманчил гэж номлож байв.

Зураг
Ифер хүмүүст номлож байгаа нь

Ифер жаредчуудад хэрэв Бурханд итгэвэл хэзээ нэгэн өдөр илүү сайхан дэлхийд Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах болно хэмээн хэлэв.

Зураг
Жаредчууд Иферийг явахыг шаардаж байгаа нь

Ифер олон чухал зүйлийг жаредчуудад хэлсэн боловч тэд итгэсэнгүй. Тэд түүнийг хотоосоо хөөн гаргажээ.

Зураг
Ифер агуйд нуугдаж байгаа нь

Ифер алуулахгүйн тулд өдрийн цагаар агуйд нуугддаг байв. Тэрээр шөнө нь гарч, жаредчуудыг ямархуу байдалтай байгааг хардаг байжээ.

Зураг
Ифер ялтаснууд дээр бичиж байгаа нь

Тэр нуугдаж байх хугацаандаа жаредчуудын түүхийг бичиж дуусгав.

Зураг
Ифер Кориантумртай ярилцаж байгаа нь

Их Эзэн Иферийг жаредчуудын ёс бус хаан Кориантумр руу илгээв. Ифер наманчил, үгүй бол тэр бүх ард түмнээ алуулахыг харахын тулд амьд үлдэх болно гэж хэлэв.

Зураг
Харуулууд Иферийн араас хөөж байгаа нь

Кориантумр ба түүний хүмүүс наманчилсангүй. Тэр Иферийг алахыг завдсан ч Ифер зугтан, агуйд нуугдав.

Зураг
Нэгэн эр сэлмээ атган, унтаж байгаа нь

Хүмүүс дэндүү ёс бус байдалтай байсан тул Их Эзэн газар нутгийг зүхэв. Тэд багаж эсвэл сэлмээ тавьж болохгүй байв. Учир нь дараагийн өдөр тэдгээр нь алга болчихдог байлаа.

Зураг
Дайны талбар

Эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд бүх жаред хүн дайнд байлдав. Кориантумр их цэргээ удирдаж, харин нөгөө талын их цэргийг Шиз удирдаж байлаа.

Зураг
Кориантумр, Шиз хоёр байлдаж байгаа нь

Кориантумр, Шиз хоёр хоёулаа ёс бус хүмүүс байв. Жаредчууд ёс бус байсан учраас Ариун Сүнс тэднээс холдсон байлаа. Сатан тэднийг бүрэн эзэмдсэн байв.

Зураг
Кориантумр

Жаредчууд Кориантумр, Шиз хоёрыг хоёулхнаа үлдтэл байлдав. Шиз их цус алдсанаас ухаан алдан унахад Кориантумр толгойг нь цавчив.

Зураг
Кориантумр ба Зарахемлагийн хүмүүс

Иферийн бошиглол биелэгдэн, Кориантумр жаредчуудаас ганцаараа амьд үлдсэн. Түүнийг Зарахемлагийн хүмүүс олжээ.

Зураг
Ифер ялтаснууд дээр бичиж байгаа нь

Ифер жаредчуудын түүхийг бичиж дуусгав. Тэд ёс бус байдлаасаа болж устгагдсан юм. Жаредчуудын цэдгийг хожим нь нифайчууд олжээ.