Судрын түүхүүд
38-р бүлэг: Ерөнхий шүүгчийг алсан нь


38-р бүлэг

Ерөнхий шүүгчийг алсан нь

Зураг
Ёс бус нифайчууд ярилцаж байгаа нь

Ёс бус хүмүүс нифайчуудын дээрх шүүгчид болов. Тэд ёс бус хүмүүсийг биш, харин зөв шударга хүмүүсийг шийтгэж байв.

Зураг
Нифай

Нифай ард түмний дунд маш их ёс бус байдал байгааг хараад, харамсаж байлаа.

Зураг
Зарахемлад хүрэх зам

Нэг өдөр тэрээр цэцэрлэгийнхээ цамхаг дээр гараад залбирч байжээ. Түүний цэцэрлэг Зарахемла дахь зах руу явдаг гол замын хажууд байдаг байв.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Гол замаар өнгөрөн явж байгаа хүмүүс Нифайн залбирлыг сонслоо. Түүнийг яагаад ийм их гунигтай байгааг гайхан, олон хүн цугларсан байв.

Зураг
Нифай хүмүүстэй ярилцаж байгаа нь

Нифай уг хүмүүсийг хараад, тэдний ёс бус байдалд харамсаж байгаагаа хэлэв. Тэр тэдэнд наманчил гэж хэллээ.

Зураг
Нифайчууд Нифайг сонсож байгаа нь

Хэрэв тэднийг нүглээ наманчлахгүй бол дайснууд тэдний гэр орон, хотуудыг эзэлж, Их Эзэн тэдэнд дайснуудтайгаа тэмцэхэд нь туслахгүй гэж сэрэмжлүүлэв.

Зураг
Нифай ярьж байгаа нь

Нифайчууд леменчүүдээс илүү ёс бус болж байна, учир нь нифайчууд зарлигуудыг заалгасан боловч дуулгавартай дагахгүй байна хэмээн Нифай хэлэв.

Зураг
Нифай ярьж байгаа нь

Хэрэв нифайчууд нүглээ наманчлахгүй бол устгагдах болно гэж тэр хэлсэн.

Зураг
Хүмүүс уурлаж байгаа нь

Тэнд зарим нэг ёс бус шүүгч байв. Тэдний мөн тэдний хуулийн эсрэг ярьсан зүйлийнх нь төлөө Нифайг шийтгэхийг тэд хүмүүсээс хүсэв.

Зураг
Эрчүүд маргалдаж байгаа нь

Зарим хүн ёс бус шүүгчидтэй санал нэгдэж байв. Бусад нь Нифайд итгэж байсан ба түүнийг бошиглогч гэдгийг мөн үнэнийг ярьсан гэдгийг мэдэж байлаа.

Зураг
Нифай ярьж байгаа нь

Тэднийг Бурханы эсрэг боссон бөгөөд хэрэв наманчлахгүй бол удахгүй шийтгэгдэх болно гэж Нифай хүмүүст хэлсэн.

Зураг
Нифай хуруугаараа зааж байгаа нь

Нифай хүмүүст явж ерөнхий шүүгчээ ол гэж хэлсэн. Мөн шүүгчийн албан тушаалыг нь булаан авахыг хүссэн дүү нь түүнийг алчихсан, тэр одоо цусан дундаа хэвтэж байгаа гэж хэллээ.

Зураг
Эрчүүд гүйж байгаа нь

Олны дундаас таван залуу ерөнхий шүүгчээ олж харахаар гүйв. Нифайг Бурханы бошиглогч гэдэгт тэд итгэдэггүй байсан.

Зураг
Ерөнхий шүүгч үхсэн нь

Тэд ерөнхий шүүгч Сизромыг цусандаа холилдон хэвтэж байхыг хараад, айсандаа газарт унав. Одоо л тэд Нифайг бошиглогч байж гэдгийг мэджээ.

Зураг
Эрчүүд хуруугаараа зааж байгаа нь

Сизромын зарц нар ерөнхий шүүгчээ аль хэдийн олсон байсан бөгөөд хүмүүст хэлэхээр гүйсэн байв. Тэд буцаж ирээд, газарт хэвтэж байгаа таван залууг олж харжээ.

Зураг
Эрчүүд уурлаж байгаа нь

Хүмүүс өнөөх таван хүнийг Сизромыг алсан гэж бодов.

Зураг
Эрчүүд ярилцаж байгаа нь

Тэд уг таван хүнийг шоронд хийсэн ба ерөнхий шүүгчийг алагдсан мөн түүнийг алсан алуурчид шоронд орсон гэсэн зарыг хот даяар тараажээ.

Зураг
Эрчүүд ярилцаж байгаа нь

Маргааш нь хүмүүс ерөнхий шүүгчийг оршуулах газар руу явав. Нифайн цэцэрлэгт байсан шүүгчид нөгөө таван залууг хаана байгааг асуужээ.

Зураг
Шүүгчид ярилцаж байгаа нь

Шүүгчид яллагдаад байгаа алуурчдыг харахыг хүсэв.

Зураг
Шүүгчдийн өмнө байгаа эрчүүд

Алуурчид хэмээн яллагдаад буй таван эр Нифайн цэцэрлэгээс гүйж гаран, ерөнхий шүүгч рүү очсон эрс байлаа.

Зураг
Эрчүүд ахлах шүүгчийн өмнө зогсож байгаа нь

Нифайн хэлсэнчлэн ахлах шүүгчийг цусандаа хутгалдан хэвтэж байхыг олж харсан гэдгээ уг таван хүн хэлэв. Тэгэхэд шүүгчид Сизромыг алуулахаар хэн нэгнийг явуулсан гэж Нифайд ял тулгажээ.

Зураг
Хүлээстэй таван эр

Нифайг бошиглогч гэдгийг мэдэж байсан таван эр шүүгчидтэй маргалдсан боловч тэд сонссонгүй. Тэд Нифайг хүлэв.

Зураг
Шүүгчид Нифайтай ярьж байгаа нь

Хэрэв ерөнхий шүүгчийг алахаар хуйвалдсан гэдгээ хэлбэл мөнгө өгч, амийг нь өршөөнө гэж шүүгчид Нифайд хэлэв.

Зураг
Хүлээстэй Нифай

Нифай шүүгчдэд ёс бус явдлаа наманчил гэж хэлсэн. Дараа нь тэр тэднийг Сийнтум гэгч Сизромын дүү дээр оч гэж хэлэв.

Зураг
Шүүгчид Сийнтумтай ярьж байгаа нь

Сийнтумаас өөрийг нь Нифайтай нийлж Сизромыг алахаар хуйвалдсан эсэхийг асуу гэж Нифай хэлсэн. Сийнтум “үгүй” гэж хариулах болно гэж Нифай хэлэв.

Зураг
Эрчүүд Сийнтумын нөмрөгөөс барьж байгаа нь

Дараа нь шүүгчид Сийнтумаас ахыгаа алсан эсэхийг нь асууна. Сийнтум “үгүй” гэж хариулах боловч шүүгчид түүний нөмрөгөөс цусны толбо олох болно.

Зураг
Сийнтум

Тэгэхэд Сийнтум чичирч, цонхийно. Эцэст нь тэр ахыгаа алснаа хүлээх болно гэж Нифай хэлэв.

Зураг
Сийнтумыг шорон руу авч явж байгаа нь

Шүүгчид Сийнтумын гэрт очиход, бүх зүйл Нифайн хэлсний дагуу болсон. Нифай болон өнөөх таван залуу суллагдав.

Зураг
Нифай

Хүмүүс Нифайгаас холдон явахдаа зарим нь түүнийг бошиглогч, зарим нь бурхан гэж байв. Нифай тэднийг ёс бус хэвээрээ байгаад харамсан, гэр рүүгээ явлаа.