Судрын түүхүүд
41-р бүлэг: Христийн төрөлтийн тэмдгүүд


41-р бүлэг

Христийн төрөлтийн тэмдгүүд

Зураг
Нифай хүүдээ цэдгүүдийг өгч байгаа нь

Хиламаны хүү Нифай ариун нандин цэдгүүд болон судруудыг том хүү Нифайдаа өгөв.

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Есүс Христийг төрөхөөс өмнө тохиолдох болно гэж бошиглогчдын хэлж байсан агуу тэмдэг, гайхамшгуудыг нифайчууд харав.

Зураг
Хүмүүс инээмсэглэж байгаа нь

Гэвч зарим нифай хүн Есүсийн төрөх цаг аль хэдийн өнгөрсөн гэж ярьж байв. Тэд лемен үндэстэн бошиглогч Самуелийн үгэнд итгэсээр байгаа хүмүүсийг шоолж байсан.

Зураг
Хүмүүс настай эрийг сонсож байгаа нь

Есүс Христэд болон бошиглогчдод итгэж байсан хүмүүс бошиглолыг ямар нэгэн саадаас болж биелэхгүй байж магадгүй гэж санаа нь зовж байв.

Зураг
Дээшээ харж буй гэр бүл

Есүс Христийн төрөхийн тэмдэг болох гэгээтэй шөнийг хүмүүс итгэлтэйгээр хүлээж байв.

Зураг
Хүмүүс хуйвалдаж байгаа нь

Есүс Христэд итгэдэггүй хүмүүс хэрэв уг тэмдэг тохиохгүй бол итгэгчдийг алах өдрийг товлов.

Зураг
Нифай

Аврагчид итгэдэггүй хүмүүсийн ёс бус байдлаас болж Нифай их гунигтай байлаа.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Нифай алуулах гэж байгаа хүмүүсийн төлөө бүх л өдөржингөө залбирав.

Зураг
Нифай

Их Эзэн Нифайг тайвшруулан, тэр шөнө харанхуй болохгүй, Есүс дараагийн өдөр нь Бетлехемд төрөх болно гэж хэлэв.

Зураг
Нар жаргахыг харж буй гэр бүл

Тэр орой нар жаргасан боловч харанхуй болсонгүй. Есүс Христийн төрөлтийн тэмдэг тохиов. Хүмүүс гайхширч байлаа.

Зураг
Ёс бус хүмүүс газарт унасан нь

Итгэгчдийг алахаар төлөвлөж байсан хүмүүс газарт унан, үхсэн мэт харагдаж байв.

Зураг
Хоёр эрэгтэй

Тэд ёс бус байсандаа айж байв. Аврагч мэндэлнэ мөн бошиглогчдын үг зөв байсан гэдгийг тэд одоо мэдэж авчээ.

Зураг
Талбай дахь цэргүүд

Бүх л шөнийн турш гэрэлтэй байлаа. Дараагийн өдөр нь нар мандахад, хүмүүс тэр өдөр Есүс Христ төрөх болно гэдгийг мэдэж байв. Бошиглол биеллээ.

Зураг
Шинэ одыг харж буй хүмүүс

Бошиглогчдын хэлсэнчлэн тэнгэрт шинэ од үзэгдэв.

Зураг
Дээш харж буй эрэгтэй, эмэгтэй хоёр

Сатан хүмүүсийг үзсэн тэмдгүүддээ итгэхгүй байлгахыг оролдсон ч ихэнх нь итгэв.

Зураг
Нифай нэгэн эрэгтэйд баптисм хүртээж байгаа нь

Нифай болон Сүмийн бусад удирдагч итгэж, нүглээ наманчилсан бүх хүнд баптисм хүртээв.

Зураг
Хотын хүмүүс

Бошиглогчдын үг биелсэн тул газар нутаг даяар баяртай мэдээ тархаж байлаа. Есүс Христ мэндэлжээ.