Судрын түүхүүд
44-р бүлэг: Есүс Христ хүүхдүүдийг адисалсан нь


44-р бүлэг

Есүс Христ хүүхдүүдийг адисалсан нь

Зураг
Христ хүүхдүүдтэй хамт

Есүс Христ нифайчуудад балчир хүүхдүүдээ над дээр авчир хэмээн хэлэв. Хүүхдүүд Есүсийн хажууд газраар сууцгаасан.

Зураг
Есүс хүүхдүүдтэй хамт залбирч байгаа нь

Аврагч хүмүүст өвдөг сөгд гэж хэлэв. Дараа нь тэр өөрөө өвдөг сөгдөн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирав.

Зураг
Инээмсэглэж буй хүмүүс

Аврагчийн залбирал дүрслэн бичихийн аргагүй маш гайхамшигтай байлаа. Энэ нь нифайчуудыг баяр баяслаар дүүргэв.

Зураг
Есүс хүмүүстэй ярилцаж байгаа нь

Залбирсныхаа дараа Есүс нифайчуудад итгэлийнхээ ачаар адислагдах болно гэж хэлэв.

Зураг
Есүс

Тэрээр маш их хайр, баяр баяслыг мэдэрсэн тул уйлав.

Зураг
Есүс хүүхдүүдийг адисалж байгаа нь

Дараа нь тэр хүүхдүүдийг нэг нэгээр нь авч адислав. Тэр Тэнгэрлэг Эцэгт хандан тэдний төлөө залбираад, дахин уйлсан.

Зураг
Есүс хүүхдүүдтэй хамт байгаа нь

Есүс нифайчуудад хүүхдүүд рүүгээ хар гэж хэлэв.

Зураг
Тэнгэр элчүүд хүүхдүүдийг хүрээлсэн нь

Хүмүүсийг харж байхад тэнгэр элчүүд тэнгэрээс бууж ирэн, хүүхдүүдийг хүрээлэв. Хүүхдүүд болон тэнгэр элчүүд галаар хүрээлүүлсэн байв.