Судрын түүхүүд
3-р бүлэг: Лихай Иерусалимаас явсан нь


3-р бүлэг

Лихай Иерусалимаас явсан нь

Зураг
Лихай аяллын тухай зүүдэлсэн нь

Лихай Их Эзэний таалалд нийцэж, нэг орой Их Эзэн түүнтэй зүүдэнд нь ярьсан. Тэр Лихайд гэр бүлээ аваад, Иерусалимыг орхиж яв гэж хэлжээ. Лихай Их Эзэнийг дуулгавартай дагав.

Зураг
Аглаг буйд дахь гэр бүл

Лихайн гэр бүл хоол хүнс, майхнаа зэхэв. Тэд байшин, алт, мөнгөө орхин, аглаг буйд руу аялав.

Зураг
Лихай, Сариа ба дөрвөн хүү

Лихай, Сариа хоёр дөрвөн хүүтэй байлаа. Тэднийг Лемен, Лемүел, Сам, Нифай гэдэг байв.

Зураг
Майхан ба гэр бүл

Лихайн гэр бүл гурван өдөр аялсныхаа дараа голын ойролцоо хөндийд буудаллав.

Зураг
Лихай ба тахилын ширээ

Лихай чулуугаар тахилын ширээ барьж, Бурханд өргөл өргөв. Тэр Бурханд гэр бүлийг нь сүйрлээс аварсанд талархлаа илэрхийллээ.

Зураг
Лихай, Лемен, Лемүел нар

Лихай голыг Лемен, хөндийг Лемүел гэж нэрлэв. Лихай хөвгүүдээ гол, хөндийн адил Бурханы зүг тасралтгүй урсаж, зарлигуудыг гуйвшгүй биелүүлж байгаасай гэж хүсэж байлаа.

Зураг
Лемен, Лемүел хоёр

Лемен, Лемүел хоёр Иерусалимыг болон эд баялгаа орхиж явсан эцгийгээ тэнэг гэж бодож байв. Тэд Иерусалим сүйрнэ гэдэгт итгэхгүй байлаа.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Нифай Лихайн үзсэн зүйлүүдийг ойлгохыг хүсэж байв. Тэрээр эцэг нь Иерусалимыг орхиж явснаар зөв зүйл хийсэн эсэхийг мэдэхийн тулд залбирлаа.

Зураг
Нифай залбирч байгаа нь

Есүс Христ Нифай дээр ирж, Лихайн үг үнэн байсан гэдгийг хэлжээ. Нифай үүнд итгэж, Лемен, Лемүел хоёрын адил эсэргүүцсэнгүй.

Зураг
Нифай Самтай ярьж буй нь

Нифай Есүсийн юу гэж хэлснийг ах нартаа ярьжээ. Сам Нифайд итгэсэн ч Лемен, Лемүел хоёр итгэсэнгүй.

Зураг
Нифай ах нартайгаа ярьж байгаа нь

Их Эзэн Нифайд итгэлийнхээ улмаас адислагдах бөгөөд ах нарынхаа удирдагч болно гэж амлажээ.