Судрын түүхүүд
8-р бүлэг: Далайг гаталсан нь


8-р бүлэг

Далайг гаталсан нь

Зураг
Гэр бүлийнхэн ачаагаа баглаж байгаа нь

Их Эзэн барьсан усан онгоцон дээрээ гэр бүлийнхнээ гарга гэж Лихайд хэлэв. Тэд усан онгоцондоо жимс, мах, зөгийн бал, амлагдсан нутагт очоод тарих үр зэргийг ачсан.

Зураг
Усан онгоц далайд хөвж байгаа нь

Хүчтэй салхи үлээж, усан онгоцыг амлагдсан нутаг тийш тууж байв.

Зураг
Лемен, Лемүел хоёр Нифайг хүлж байгаа нь

Лемен, Лемүел болон бусад зарим нь ёс бус болж эхлэв. Нифайг тэдэнд үүнийгээ боль гэж хэлэхэд тэд уурлаж, түүнийг олсоор хүлсэн.

Зураг
Усан онгоц шуурган дунд

Тэдний ёс бус байдлаас болж Лиахона ажиллахаа болив. Тэд усан онгоцоо аль зүгт залахаа мэдэхгүй байлаа. Аймшигт шуурга усан онгоцыг гурван хоногийн турш буцааж туув.

Зураг
Лихай, Сариа хоёр

Лихай Лемен, Лемүел хоёрт Нифайн хүлээсийг тайл гэж хэлсэн ч тэд сонссонгүй. Лихай, Сариа хоёрын сэтгэл ихэд зовсноос болж өвджээ.

Зураг
Хүмүүс маргалдаж байгаа нь

Нифайн эхнэр, хүүхдүүд уйлан, Лемен, Лемүел хоёроос Нифайн хүлээсийг тайлж өгөхийг гуйсан ч тэд татгалзав.

Зураг
Усан онгоц живэх гэж байгаа нь

Дөрөв дэх өдөр нь шуурга улам ширүүсэж, усан онгоц живэх гэж байв.

Зураг
Лемен, Лемүел хоёр

Бурхан уг шуургыг илгээсэн гэдгийг Лемен, Лемүел хоёр мэдэж байсан. Тэд живэхээс айж байлаа.

Зураг
Нифай гэр бүлийн хамт

Эцэст нь, Лемен, Лемүел хоёр нүглээ наманчлан, Нифайн хүлээсийг тайлав. Нифайн бугуй, шагай хүлээснээс болж хавдаж, өвдөж байсан ч тэр энэ тухай гомдоллосонгүй.

Зураг
Нифай Лиахонаг барьж байгаа нь

Нифайг Лиахонаг авахад тэр нь ажиллаж эхлэв. Нифайг залбирахад салхи намдаж, далай тогтуун болсон.

Зураг
Нифай усан онгоцоо залж буй нь

Нифай усан онгоцыг залж, усан онгоц амлагдсан нутаг тийш дахин хөвөв.