Судрын түүхүүд
43-р бүлэг: Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн нь


43-р бүлэг

Есүс Христ нифайчууд дээр хүрч ирсэн нь

Зураг
Нифайчууд цугларч байгаа нь

Олон нифай хүн Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугларцгаав. Тэд газар нутаг дээрх агуу өөрчлөлтүүдийг харж гайхаж байлаа.

Зураг
Хүмүүс ярилцаж байгаа нь

Хүмүүс Есүс Христийн тухай мөн түүний нас баралтын тэмдгийн тухай ярьж байв.

Зураг
Хүмүүс намуун зөөлөн дуу хоолойг сонсож байгаа нь

Тэд ярьж байх үедээ тэнгэрээс гарах намуухан дуу хоолойг сонслоо. Энэ нь тэдний зүрхийг шатаах шиг болов.

Зураг
Эрэгтэй нь эмэгтэйгээ тэвэрч байгаа нь

Эхэндээ тэд уг дуу хоолойг ойлгож чадахгүй байсан ч гурав дахь удаагаа ярихад нь ойлгов.

Зураг
Хүмүүс сонсож байгаа нь

Уг дуу хоолой Тэнгэрлэг Эцэгийнх байлаа. Тэр Есүс Христийг танилцуулж, хүмүүст түүнийг сонсогтун гэж хэллээ.

Зураг
Есүс хүмүүсийн дунд байгаа нь

Есүс Христ тэнгэрээс бууж ирэн, хүмүүсийн дунд зогсов. Тэд юу болоод байгааг ойлгохгүй байсан тул ярихаас айж байлаа. Тэд Есүсийг тэнгэр элч гэж боджээ.

Зураг
Есүс хүмүүстэй ярилцаж байгаа нь

Тэр өөрийгөө бошиглогчдын ирнэ гэж хэлж байсан Есүс Христ гэж хэлжээ.

Зураг
Христ хүмүүстэй хамт байгаа нь

Есүс хүмүүст өөр дээр нь ирж, хөл, гар, хавирган талынх нь загалмайд хадуулсан шархны ормыг тэмтэрч үз гэж хэлэв.

Зураг
Есүс Христ хүүхдүүдтэй хамт сууж байгаа нь

Есүс бол тэдний Бурхан бөгөөд тэдний нүглийн төлөө нас барсан гэдгийг хүмүүс мэдээсэй гэж тэр хүсэж байлаа.

Зураг
Христ нифайчуудтай хамт

Хүмүүс нэг нэгээрээ Есүсийн хавирга, хөл, гаран дээрх шархны ормыг тэмтэрч үзэв. Түүнийг Аврагч гэдгийг тэд мэджээ.

Зураг
Хүмүүс Есүсийг шүтэн биширч байгаа нь

Дараа нь хүмүүс Есүсийг магтан дуулж, хөлийнх нь өмнө сөгдөн, шүтэн бишрэв.

Зураг
Есүс эрчүүдэд санваар хүртээж байгаа нь

Есүс Нифайг болон арван нэгэн эрийг өөр дээрээ ирүүлэхээр дуудав. Тэр санваарын хүчийг тэдэнд өгч, баптисм хүртээх зөв арга замыг заасан.

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Тэр нифайчуудад өөрт нь итгэж, наманчлан, зарлигуудыг биелүүл гэж хэлэв. Хэрэв тэд үүнийг хийхгүй бол хаант улсад орж чадахгүй гэв.

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Тэр нифайчуудад хэрхэн Тэнгэрлэг Эцэгт залбирахыг заасан. Тэр мөн мацаг барих тухай зааж, хэрэв тэд бие биенээ уучилбал өөрсдөө ч бас өршөөгдөнө гэж хэлэв.

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Есүс хүмүүст олон зүйлийг заасныхаа дараа тэднийг гэртээ харьж, Өөрийнх нь хэлсэн зүйлүүдийг эргэцүүлэн бодоод, залбир гэж хэлжээ.

Зураг
Нифайчууд уйлж байгаа нь

Нифайчууд уйлж эхлэв. Тэд Есүсийг ингээд явуулчихыг хүсэхгүй байлаа.

Зураг
Есүс хүмүүст зааж байгаа нь

Есүс нифайчуудыг хайрлаж байлаа. Тэр өвчтэй, зовлонтой хүмүүсийг эдгээж болохын тулд Өөр дээр нь авчир гэж хэлжээ.

Зураг
Есүс хүүхдийг эдгээж байгаа нь

Есүс тэр хүмүүсийг эдгээв. Хүн бүр сөгдөж, Түүнийг шүтэн биширч байлаа.