Судрын түүхүүд
35-р бүлэг: Ахмад Моронай ба Пахоран


35-р бүлэг

Ахмад Моронай ба Пахоран

Зураг
Моронай захидлыг уншиж байгаа нь

Хиламан ба түүний их цэрэг леменчүүдээс нифайчуудын газар нутгийн ихэнхийг эргүүлэн авсан гэдгийг сонсоод ахмад Моронай баяртай байлаа.

Зураг
Хэрмэн дээр зогсож буй цэргүүд

Гэхдээ Хиламанд болон түүний цэргүүдэд тусламж хэрэгтэй байв. Тэдэнд олон хотыг хамгаалахад хүрэлцэхүйц цэрэг байхгүй байлаа.

Зураг
Ахмад Моронай захидал бичиж байгаа нь

Ахмад Моронай ерөнхий шүүгч, захирагч Пахоранд захидал бичив. Тэрээр Хиламаны цэргүүдэд туслах цэргүүдийг нэмж илгээхийг Пахоранаас хүсэв.

Зураг
Леменчүүд хот руу дайран орж байгаа нь

Леменчүүд Хиламаны эргүүлэн авсан нифайчуудын хот руу довтолсон. Тэд олон нифай хүнийг алж, үлдсэнийг нь хотоос хөөн гаргав.

Зураг
Моронай захидал бичиж байгаа нь

Моронай засгийн газрын удирдагчдыг тусламж илгээгээгүйд уурлаж, Пахоранд ахиад захидал бичив.

Зураг
Цэргүүд

Ахмад Моронай нэмэгдэл цэргүүд илгээгээгүйн улмаас олон хүн алуулсан гэж Пахоранд бичив.

Зураг
Моронай захидал бичиж байгаа нь

Хэрэв Пахоран цэрэг болон хоол хүнс яаралтай илгээхгүй бол Моронай өөрийн цэргүүдийг Зарахемла руу дагуулан явж, цэргүүдэд хэрэгтэй зүйлүүдийг авахаар явах байв.

Зураг
Моронай захидал хүлээн авч байгаа нь

Удалгүй Моронай Пахоранаас захидал хүлээн авав. Моронай ба түүний цэргүүдийг зовж шаналж байгаад тэр их харамсаж байв.

Зураг
Пахоран захидал бичиж байгаа нь

Хааныг хүсэгч хүмүүс хэмээн нэрлэгдсэн ёс бус хэсэг нифайчууд өөрийг нь ерөнхий шүүгчээ болгохыг хүсээгүй гэдгийг Пахоран Моронайд хэлжээ. Тэд түүнийг болон түүнийг дэмжигчдийг Зарахемлагаас хүчээр гаргасан байв.

Зураг
Хотын гадна цугларч буй их цэрэг

Пахоран Зарахемлаг эргүүлэн авахыг оролдож их цэрэг цуглуулж байгаа тухай мөн нэмж бичжээ.

Зураг
Хаан ба түүний хүмүүс

Хааныг хүсэгч хүмүүс өөрсдийн удирдагч болгохоор нэгэн хааныг сонгож мөн леменчүүдтэй нэгдсэн байв.

Зураг
Пахоран захидал бичиж байгаа нь

Пахоран Моронайн бичсэн зүйлд уурласангүй. Тэр бас нифайчуудыг эрх чөлөөтэй байгаасай гэж хүсэж байлаа.

Зураг
Моронай захидлыг уншиж байгаа нь

Тэр Моронайгаас хэдэн эр авчран, өөрт нь туслахыг хүсээд, хэрэв Моронай замдаа олон эр цуглуулбал цэргүүдээ нэгтгээд, Зарахемлаг эргүүлэн авч болно хэмээн хэлжээ.

Зураг
Моронай захидлыг уншиж байгаа нь

Пахораныг эх орондоо үнэнч байж, ард түмнээ эрх чөлөөтэй байлгахыг хүссэн хэвээр байгаад ахмад Моронай их баярлаж байлаа.

Зураг
Моронай ба цэргүүд

Моронай цөөн эрийг аваад, Пахорантай уулзахаар явав. Тэр эрх чөлөөний тугаа өргөн явсан ба замд нь мянга мянган эр нэгдэв.

Зураг
Хэрмийн дэргэд тулалдаж байгаа нь

Пахоран, Моронай нарын нэгтгэсэн их цэргүүд Зарахемлагийн эсрэг жагсав. Тэд ёс бус нифайчуудын хааныг алж, эрчүүдийг нь олзлов.

Зураг
Моронай ба цэргүүд

Тэгээд Моронай нифайчуудын их цэрэгт тусламж болгон хоол хүнс, 12000 цэргийг илгээв. Эдгээр цэрэг леменчүүдийг хөөн гаргаж, газар нутагт нь амар амгалан дахин тогтов.