Судрын түүхүүд
11-р бүлэг: Инос


11-р бүлэг

Инос

Зураг
Иаков Иност ялтаснуудыг өгч байгаа нь

Инос бол Иаковын хүү байв. Тэр эцгийгээ нас барсны дараа ялтаснуудыг хадгалан, үргэлжлүүлэн бичиж байсан.

Зураг
Инос ан хийж байгаа нь

Нэгэн өдөр Инос ойд ан хийж байлаа. Тэр эцгийнхээ сургасан зүйлсийг бодож байсан ба нүглээсээ өршөөгдөхийг хүсжээ.

Зураг
Инос залбирч байгаа нь

Инос өвдөг сөгдөөд, Бурханд хандан залбирав. Тэр бүх л өдөржингөө залбирсан бөгөөд шөнө болоход ч залбирсаар байв.

Зураг
Инос залбирч байгаа нь

Есүс Христэд итгэх итгэлийнхээ ачаар нүглээсээ өршөөгдсөн гэдгийг нь Бурхан Иност хэлсэн.

Зураг
Инос залбирч байгаа нь

Инос дараа нь Их Эзэнээс нифайчуудыг адисалж өгөхийг хүсжээ. Тэр тэдний төлөө залбирсан бөгөөд Их Эзэн хэрэв өөрийнх нь зарлигуудыг дуулгавартай дагавал тэднийг адислах болно гэж хэлэв.

Зураг
Леменчүүд

Инос мөн Их Эзэнээс леменчүүдийг адисалж өгөхийг хүсжээ. Тэр асар их итгэлтэйгээр залбирсан ба Их Эзэн Иносын хүслийн дагуу үйлдэнэ гэж амласан.

Зураг
Леменчүүд нифайчуудтай тулалдаж байгаа нь

Леменчүүд нифайчуудтай тулалдаж, тэдний цэдгүүдийг устгахыг оролдож байсан ч Инос тэднийг зөв шударга ард түмэн болоосой хэмээн залбирч байлаа.

Зураг
Инос залбирч байгаа нь

Инос өөрийн хадгалж байсан цэдгүүдийн аюулгүй байдлын төлөө залбирав. Их Эзэн цэдгүүд дээр байгаа сургаалыг хэзээ нэгэн өдөр леменчүүдэд өгөхөө амлажээ.

Зураг
Инос нифайчуудад номлож байгаа нь

Инос нифайчуудад номложээ. Тэр тэднээс Бурханд итгэж, зарлигуудыг дагахыг хүсэж байв.

Зураг
Леменчүүд ажиллаж байгаа нь

Нифайчууд леменчүүдэд сайн мэдээнээс заахыг хичээсэн ч тэд сонссонгүй. Леменчүүд нифайчуудыг үзэн яддаг байв.

Зураг
Инос бичиж байгаа нь

Ард түмэндээ Есүсийн тухай мөн сайн мэдээний тухай заах ажилд Инос амьдралаа зориулжээ. Тэр бүх л амьдралынхаа турш Бурханд үйлчлэн, түүнийг хайрлав.