Судрын түүхүүд
54-р бүлэг: Мормоны Номын амлалт


54-р бүлэг

Мормоны Номын амлалт

Зураг
Моронай ялтсан дээр бичиж байгаа нь

Моронай ялтаснуудыг сүүлчийн удаа газарт булахын өмнө леменчүүдэд болон энэ цэдгийг унших хүн бүрд зориулан нэгэн амлалт бичсэн юм.

Зураг
Судар уншиж буй залуу хөвгүүн

Тэр хүмүүст цэдгүүдийг уншаад, тэдгээрийн талаар чин сэтгэлээсээ эргэцүүлэн бодож, тэгээд Тэнгэрлэг Эцэгээс эдгээр нь үнэн эсэхийг асуу гэж хэлжээ.

Зураг
Залбирч байгаа залуу хөвгүүн

Моронай хүмүүст Христэд итгэлтэй байж, чин сэтгэлээсээ асуувал Ариун Сүнс тэдэнд уг цэдгүүд үнэн гэдгийг мэдэхэд нь тусална гэж амласан билээ.

Зураг
Моронай ялтсан дээр бичиж байгаа нь

Хэрэв хүмүүс наманчилж, Есүс Христийг даган, Тэнгэрлэг Эцэгийг хайрлах юм бол төгс төгөлдөр болж чадна гэж Моронай бичжээ.

Зураг
Моронай алтан ялтаснуудыг нууж байгаа нь

Моронай алтан ялтаснууд дээр бичиж дуусаад, тэдгээрийг чулуун хайрцганд хийн, хайрцгийг том хадаар дарж, Кумора гүвээнд нуув. Ийнхүү түүний мөнх бус амьдрал дахь ажил дууссан юм.