Судрын түүхүүд
13-р бүлэг: Зениф


13-р бүлэг

Зениф

Зураг
Нифайчууд алхаж байгаа нь

Зениф хэсэг нифай хүнтэй хамт Зарахемла дахь гэрээ орхиж, нэгэн цагт бусад нифайчуудын амьдарч байсан Нифай гэдэг газар руу аялжээ.

Зураг
Нифайчууд хаан Лементэй ярилцаж байгаа нь

Тэнд леменчүүд амьдарч байгааг тэд олж мэдсэн. Зениф хаантай нь ярилцахаар өөрийн дөрвөн эрийг дагуулан, хот руу оров. Тэд хаан Леменээс газар нутагт нь амьдарч болох эсэхийг асуусан.

Зураг
Лемен хаан

Түүний хоёр хотыг эзэмшиж болно гэж Лемен хаан тэдэнд хэлэв. Хаан тэднийг боолоо болгохын тулд газар нутагтаа амьдруулахыг хүсэж байжээ.

Зураг
Нифайчууд тариа тариалж байгаа нь

Зенифийн хүмүүс байшин барьж, хотуудынхаа эргэн тойрны хэрмийг засав. Тэд олон төрлийн үр тариа, жимс тарьжээ. Мөн тэд мал сүрэгтэй байлаа.

Зураг
Леменчүүд нифайчууд руу довтолж байгаа нь

Хаан Лемен нифайчуудыг дэндүү хүчирхэгжиж байгаа тухай ард түмэндээ хэлэв. Удалгүй олон лемен хүн нифайчууд руу довтлон, тэдний мал сүрэг болон тарианаас хулгайлахаар явав.

Зураг
Нифайчууд зугтаж байгаа нь

Нифайчууд Нифай хот руу зугтсан. Тэнд Зениф ард түмнээ нум сум, сэлэм, бороохой, дүүгүүр зэргээр зэвсэглээд, леменчүүдтэй байлдахаар явав.

Зураг
Нифайчууд залбирч байгаа нь

Нифайчууд байлдахаасаа өмнө Бурханаас тусламж гуйн залбирав. Бурхан нифайчуудыг нэмэлт хүчээр адисалж, улмаар тэд леменчүүдийг ялав.

Зураг
Харуулууд хоньдтой хамт

Байлдааны дараа Зениф нифайчуудын хотуудын эргэн тойронд харуул тавив. Тэр ард түмэн, мал сүргээ леменчүүдээс хамгаалахыг хүсэж байлаа.

Зураг
Эмэгтэйчүүд утас ээрч байгаа нь

Нифайчууд олон жил амар амгалан амьдрав. Эрчүүд нь талбайд ажиллаж, эмэгтэйчүүд нь утас ээрч, хувцас оёдог байлаа.

Зураг
Дайны талбар

Хаан Лемен нас барж, хүү нь хаан болов. Шинэ хаан нифайчуудтай байлдуулахаар их цэргээ илгээсэн.

Зураг
Нифайчууд леменчүүдийг харж байгаа нь

Нифайчууд Их Эзэнээс дахин хүч чадал олж авав. Тэд олон лемен хүнийг устгасан ба үлдсэн хэсэг нь зугтжээ.