Судрын түүхүүд
45-р бүлэг: Есүс Христ ариун ёслол болон залбирлын талаар заасан нь


45-р бүлэг

Есүс Христ ариун ёслол болон залбирлын талаар заасан нь

Зураг
Хэсэг эр алхаж байгаа нь

Есүс Христ талх, дарс авчруулахаар шавь нараа явуулав. Тэр нифайчуудад газар суу хэмээн хэллээ.

Зураг
Есүс талх түгээж байгаа нь

Шавь нараа эргэн ирэхэд Аврагч талхыг жижиг хэсгүүдэд хуваан, адислав. Тэр заримыг нь шавь нартаа өгч, заримыг нь хүмүүст өг гэж хэлэв.

Зураг
Есүс ярьж байгаа нь

Есүс ариун ёслолоос хүртэж байгаа хүмүүс Түүнийг мөн Түүний золиослолыг үргэлж дурсан санахаа амладаг гэж хэлжээ. Дараа нь тэд Түүний Сүнсийг хүлээн авдаг гэв.

Зураг
Хүмүүс дарс түгээж байгаа нь

Есүс Христ дарсыг адислан, шавь нартаа өгч, шавь нар нь дарсыг хүмүүст түгээв.

Зураг
Есүс зааж байгаа нь

Ариун ёслолоос хүртдэг хүмүүс Түүний зарлигуудыг биелүүлнэ хэмээн амладаг гэж Есүс хэлэв.

Зураг
Есүс шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Есүс шавь нартаа ариун ёслолоос хүртдэг, Түүнийг үргэлж дурсан санадаг хэн бүхэн Өөрийнх нь Сүнстэй хамт байх болно гэж дахин хэлэв.

Зураг
Есүс хүмүүстэй ярилцаж байгаа нь

Тэрээр шавь нартаа хэрэв тэд зарлигуудыг нь дагавал адислагдах болно гэж хэлсэн.

Зураг
Есүс шавь нартайгаа ярилцаж байгаа нь

Тэрээр тэдэнд үргэлж залбирахыг мөн Өөрийнх нь залбирсны адил залбир хэмээн хэлэв.

Зураг
Аврагч бүх хүнд хандан ярьж байгаа нь

Аврагч бүх нифайчуудад Тэнгэрлэг Эцэгт Өөрийнх нь нэрээр залбир гэж хэлжээ. Тэр мөн гэр бүлтэйгээ хамт залбир гэж тэдэнд хэлэв.

Зураг
Хүмүүс Христийг сонсож байгаа нь

Хүмүүс ойр ойрхон хамтдаа цугларах ёстой гэж тэр хэлсэн. Тэд бусдыг цуглаандаа урьж, тэдний төлөө залбиран, тэдэнд сайн үлгэр жишээ үзүүлэх ёстой гэж хэлэв.

Зураг
Есүс тэнгэр өөд явж байгаа нь

Аврагч шавь нартаа Ариун Сүнсийг өгөх хүч чадлыг өгөв. Дараа нь хүмүүсийг үүл бүрхсэн учир зөвхөн шавь нар нь Есүс Христийг тэнгэр өөд явахыг харжээ.