Судрын түүхүүд
Мэдвэл зохих үгс


Мэдвэл зохих үгс

А

Агуу Их Сүнс

леменчүүд Бурханыг ингэж нэрлэдэг байв

Ариун Сүнсээр дүүргэгдсэн

хүний оюун санаа, зүрх сэтгэлд аливаа үнэн зүйлийг Ариун Сүнсээр хэлүүлэх

Л

Лиахона

аглаг буйдад тэдэнд зам зааж өгүүлэхээр Лихайн гэр бүлд Бурханы өгсөн гуулин бөмбөг. Энэ нь зөвхөн Лихайн гэр бүлийнхнийг итгэлтэй байх үед ажилладаг байв.

Зураг
Лиахона

Лиахона

У

Урим ба Туммим

Бурханы илчлэлтийг хүлээн авч, орчуулахад нь туслахын тулд бошиглогчдод өгдөг онцгой зэмсэг

а

аглаг буйд

хот ч байхгүй, хүн ард ч үгүй үргэлжилсэн хоосон газар

адислах

өөрт нь ашигтай ямар нэгэн зүйлийг хүнд өгөх. Ариун ёслолыг адислах гэдэг нь талх, усыг Есүс Христийн бэлгэдэл болгон хүлээн авахыг Бурханаас гуйхыг хэлнэ.

алтан ялтаснууд

Алтаар хийсэн нимгэн хуудаснууд дээр бичсэн цэдэг. Моронай тэдгээр ялтсыг Кумора гүвээнд нууж, хожим нь Иосеф Смит гаргаж авсан.

Зураг
алтан ялтаснууд

алтан ялтаснууд

амар амгалан

тайван байдлыг мэдрэх эсвэл дайн дажингүй цаг үе

амилуулах

хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг амь оруулах

амлах

ямар нэгэн зүйлийг хийх эсвэл ямар нэг хэмжээнд байхыг тангараглах эсвэл гэрээ байгуулах

амьдралын мод

Лихайн зүүдэн дэх Бурханы хайрыг төлөөлсөн мод

ариун сүм

Бурханы өргөө

Зураг
ариун сүм

ариун сүм

ариун ёслол

санваарын эрх мэдэлтэй эрчүүд талх, усыг адислан, хүмүүст түгээх ёслол. Ариун ёслол нь хүмүүст Есүс Христийг сануулдаг.

ахмад

их цэргийн удирдагч

б

баптисм

Бурханы эрх мэдэл бүхий хүн нөгөө хүний биеийг бүхлээр нь усанд дүрэн гаргаж ирэх ёслол. Есүс Христийн Сүмийн гишүүн болохын тулд баптисм хүртсэн байх шаардлагатай.

Зураг
баптисм

баптисм

барих

ямар нэгэн зүйлийг хийх эсвэл байгуулах

баярт мэдээ

Бурханаас ирсэн найдвар, тайтгарлын захиас

боолууд

бусад хүний төлөө хүчээр ажилладаг хүн

боолчлол

эрх чөлөөгүй байх, хэн нэгний төлөө өдөржингөө хүнд хүчир ажил хийхээр албадуулах

бороохой

хүн, амьтдыг цохиход ашиглах зэвсэг

Зураг
бороохой

бороохой

бошиглогч

Бурханы хүслийг хүмүүст хэлэхээр Бурханаар дуудагдсан хүн

бошиглох

болохоос нь өмнө үйл явдлыг тайлбарлах

г

гайхамшиг

Бурханы хүчийг харуулсан ер бусын үйл явдал эсвэл тохиолдол

гишүүн

сүмд эсвэл бүлэгт харьяалагддаг хүн

гуулин ялтаснууд

Бурханы Лихайн өвөг дээдэст өгсөн зарлигууд бөгөөд тэдэнтэй эдгээрээр дамжиж харилцсан

Зураг
гуулин ялтаснууд

гуулин ялтаснууд

гэрчлэл

сайн мэдээ үнэн гэдэг мэдрэмж эсвэл нотолгоо

гэрээ

Бурхан, хүн хоёрын хоорондын амлалт

д

дайн

дайснуудын эсвэл эсрэг талын их цэргүүдийн хооронд болдог тулаан

даруу

Бурханы хүслийг дагахаар эрэлхийлж, сурах хүсэл эрмэлзэлтэй байх

дуулгавартай дагах

зарлиг, хүсэлтийг биелүүлэх

дүлий

сонсох чадваргүй хүн

дүүгүүр

чулуу шидэхэд ашигладаг зэвсэг

Зураг
дүүгүүр

дүүгүүр

ж

жад

цоо хатгахад ашигладаг хурц үзүүртэй жад

Зураг
жад

жад

з

залбирах

Бурхантай ярих, Түүнд талархаж, адислал гуйх

зарлиг

хүмүүсийг аз жаргалтай байлгахын тулд юу хийхийг нь хэлсэн Бурханы үгс

зарц нар

хаан гэх мэт хэн нэгний төлөө үйлчилдэг эсвэл ажилладаг хүн

золиослол

Бурханы төлөө ямар нэгэн үнэтэй зүйлээ орхих

зоригтой

зөв зүйлийг мэдэж, хамгаалах

зугтах

хүнээс холдон явах

зэвсэг

сэлэм, жад зэрэг хүмүүсийг гэмтээх юм уу алахад ашигладаг ямар нэг зүйл

зүүд

хүнийг унтаж байх үед оюун санаанд нь өрнөж буй түүх

зөв шударга

Бурханаас ирсэн ямар нэгэн зүйл. Бурханы зарлигуудыг дагадаг хүмүүс зөв шударга хүмүүс байдаг.

и

итгэл

Есүс Христэд итгэх

итгэлтэй

зарлигуудыг үргэлжлүүлэн дагах

итгэх

ямар нэгэн зүйл зөв гэдгийг мэдрэх эсвэл мэдэх

их цэрэг

байлдахаар бэлтгэгдсэн бүлэг цэрэг

м

мацаг барих

сүнслэг тусламж эрэлхийлэнгээ хоол идэхгүй, ус уухгүй явах

мөнх амьдрал

Бурхантай хамт үүрд амьдрах

н

наманчлах

үйлдэл, бодлынхоо төлөө гэмшиж, дахин хэзээ ч хийхгүй гэж амлах

номлогч

бусдад Есүс Христийн сайн мэдээг заадаг хүн

нум

сумыг харвахад ашигладаг хоёр үзүүрт нь утас уясан урт мод

Зураг
нум

нум

нэгдэх

бүлгийн нэг хэсэг болох

нүгэл

зарлиг зөрчих

нөмрөг

урт намирсан өмсгөл

о

ойлгох

ямар нэг санааг мэдэж авах юм уу ойлгох

орчуулах

үгсийг нэг хэлнээс нөгөө рүү хөрвүүлэх

с

сайн мэдээ

Есүс Христийн сургаал

санваар

Бурханы нэрээр ямар нэг юм хийх эрх мэдэл

синагог

хүмүүс Бурханыг шүтэн бишрэхээр цуглардаг нэг төрлийн байшин

согтуу

хэт их согтууруулах ундаа хэрэглэснээс болж хяналтаа алдах

сохор

харж чадахгүй байх

сум

ан ав, дайн байлдаанд ашигладаг хурц үзүүртэй зэвсэг

Зураг
сум

сум

сэлэм

урт, төмөр иртэй, зүсэх цоолоход ашигладаг зэвсэг

Зураг
сэлэм

сэлэм

т

тахилын ширээ

Бурханд залбирал, тахил өргөдөг шороо, чулуугаар овоолсон ариун нандин, өндөрлөг газар

Зураг
тахилын ширээ

тахилын ширээ

томилох

санваарын хүч, эрх мэдлийг өгөх

Зураг
томилох

томилох

тэнгэр

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын амьдардаг газар

тэнгэр элч

Бурханы элч

төмөр бариул

Лихайн зүүдэн дэх Бурханы үгийг төлөөлсөн бэлгэ тэмдэг

у

удирдагч

бүлэг хүнийг удирддаг хүн

устгах

хот, хүний амь зэрэг ямар нэгэн зүйлийг бүрмөсөн устгах эсвэл үгүй болгох

уучлах

хүний хийсэн муу зүйлийг мартаж, тэр хүнийг хайрлах

х

хаан

бүлэг хүний удирдагч

хавчин дарлах

хэн нэгнийг сорьж, хохироохын тулд тэдний талаар худал зүйл ярих

хилэнц

ямар нэгэн муу зүйл

хуйвалдах

хэн нэгний эсрэг хорон санаа агуулсан төлөвлөгөө боловсруулах

хуйх

хүний толгойны дээд хэсгийг зүсэж авсан хэсэг

хулгайлах

хэн нэгний юмыг зөвшөөрөлгүй авах

хуурамч шүтээн

Бурханаас ирээгүй ч хүмүүсийн шүтэн биширдэг зүйл

хуяг

цэргийн чээжин хэсгийг сэлэм гэх зэрэг дайны зэвсгээс хамгаалдаг хуяг дуулгын хэсэг

хуяг дуулга

цэргүүд дайнд өөрсдийгөө хамгаалахын тулд өмсдөг хувцас

Зураг
хуяг дуулга

хуяг дуулга

хүч

сайн сайхан эсвэл нүгэл хилэнцийн хүч, ихэвчлэн Бурханаас ирэх онцгой тусламж эсвэл хүч чадал

хөлөг онгоц

хүн ба эд юмс зөөхөд ашигладаг том завь

Зураг
хөлөг онгоц

хөлөг онгоц

ц

цамхаг

хүмүүс дээр нь зогсож болохуйц өндөр барилга эсвэл индэр

Зураг
цамхаг

цамхаг

цовдлох

загалмай дээр хүнийг хадсанаар үхэлд хүргэх

цэрэг

армид байлддаг хүн

ч

чулуу

хэн нэгнийг үхтэл чулуугаар шидэх

ш

шавь

Есүсийг дагадаг, Түүнтэй адилхан байхыг хичээдэг хүн

шийтгэх

Хүнд муу зүйл учруулах эсвэл тийм боломж олгох үед арга хэмжээ авахуулах. Хүмүүс Бурханыг дуулгавартай дагаагүй үедээ ихэвчлэн шийтгүүлдэг.

шорон

гэмт хэрэг хийсэн хүмүүсийг хорьдог газар

шүтэх

хэн нэгэн хүн, ямар нэг зүйлийг эрхэмлэн дээдлэх эсвэл дагах

шүүгч

хууль ямар утгатайг юм уу хүмүүс түүнийг хэрхэн мөрдөх ёстойг шийддэг удирдагч

шүүгчийн суудал

Ерөнхий шүүгчийн гүйцэтгэж байсан нифайчуудын засгийн эрхэн дэх албан тушаал

э

эдгээх

өвчтэй эсвэл гэмтэж бэртсэн хүнийг эмчилж сайжруулах

эрх чөлөө

сонголт хийх боломжтой байх

эрх чөлөө

сонголт хийх эрх чөлөө

эрх чөлөөний туг

өөрийн хүмүүсийг эрх чөлөөгөө хамгаалахад уриалан бичсэн ахмад Моронайн захиас

Зураг
эрх чөлөөний туг

эрх чөлөөний туг

эсэргүүцэх

зарлигуудыг дагахгүй байх эсвэл эсэргүүцэх

я

ялтаснууд

Бурханы сургаал болон хүмүүсийн түүхийг бичдэг байсан төмөр нимгэн хуудас

Зураг
ялтаснууд

ялтаснууд

ё

ёс бус

Бурханаас ирээгүй ямар нэгэн зүйл. Ёс бус хүн Сатаныг хайрладаг ба Бурханы зарлигуудыг сахидаггүй.

ёслол

баптисм, ариун ёслол зэрэг сүнслэг утга агуулсан ариун нандин үйл юм уу ёслол

ү

үзэгдэл

илчлэлтийн нэг төрөл

үнэн

үнэхээр тохиолдсон зүйл эсвэл сайн юм уу зөв ямар нэгэн зүйл

ө

өлсгөлөн

бороо орохгүй, үр тариа ургахгүй байснаас болж хоол хүнсээр гачигдах