Судрын түүхүүд
Мэдвэл зохих хүмүүс


Мэдвэл зохих хүмүүс

Аарон

хаан Мозаягийн хүү бөгөөд леменчүүдийн номлогч

Абинадай

Хаан Ноад заахаар илгээгдсэн бошиглогч. Абинадайг шатааж алсан.

Адам

дэлхий дээрх анхны хүн

Алма

Абинадайн сургаалд итгэсэн хаан Ноагийн санваартан бөгөөд хожим нь Сүмийн удирдагч болсон

Амаликая

Нифайчуудын хаан болохоор эрэлхийлж байсан ёс бус хүн бөгөөд хүмүүсийн эрх чөлөөг устгах байсан. Тэр хаан болж чадаагүй учраас леменчүүдтэй нэгдэхээр явсан.

Амлисай

Нифайчуудын хаан болохыг эрэлхийлсэн ёс бус хүн. Тэр хаан болж чадаагүй учраас дагагчдаа авч явж, нифайчууд руу дайрсны дараа леменчүүдтэй нэгдсэн.

Амлисайчууд

Амлисайгийн дагагчид Тэд духан дээрээ улаан тэмдэг тавьж, леменчүүдтэй нэгдсэн.

Аммарон

Зөв шударга хүн бөгөөд Мормонд цэдгүүдийг өгснөөр тэдгээр нь аюулгүй хадгалагдаж чадсан

Аммон1

Зарахемлагаас гарч, Нифайн нутаг руу явсан хэсэг бүлэг нифайчуудын удирдагч мөн тэр нифайчуудад зугтахад нь тусалсан

Аммон2

Хаан Лемонайн сүргийг дээрэмчдээс хамгаалсан Мозаягийн нэгэн хүү. Тэр номлолдоо олон лемен хүнд зааж, хөрвүүлсэн.

Аммоны ард түмэн

Мозаягийн хөвгүүдээр хөрвүүлэгдсэн леменчүүд. Тэд зэвсгээ газар булшилж, дахиж хэзээ ч байлдахгүй гэдэг гэрээ байгуулсан.

Амюлек

Залуу Алмагийн номлолын хамтрагч. Тэд шоронд хаягдсан ч Бурханы хүчээр шоронгийн ханыг нураасан.

Амюлон

Алмагийн хүмүүсийг захирч байсан хаан Ноагийн ёс бус санваартан. Тэр тэдэнд хүнд хүчир ажил тохоож, залбирсан хүн бүрийг ална гэж сүрдүүлсэн.

Антай-Нифай-Лихайчууд

(Аммоны ард түмэн гэдгийг үзнэ үү)

Бага Иосеф Смит

Алтан ялтаснуудаас Мормоны Номыг орчуулсан хожмын үеийн бошиглогч

Бенжамин хаан

зөв шударга хаан бөгөөд Есүс Христийн тухай ард түмэндээ заахаар цамхаг дээр зогссон

Гидеон

Нихорыг хүмүүст буруу сургаал заах үед Сүмийг хамгаалсан зөв шударга нифай хүн. Нихор түүнийг алсан.

Ева

дэлхий дээрх анхны эмэгтэй хүн

Жаредчууд

Жаред, түүний ах хоёрыг дагагчид мөн тэд Бабелийг орхиж, хөлөг онгоцоор амлагдсан нутаг руу аялсан

Жаредын ах

Есүсээс 16 чулуунд гар хүрэхийг гуйсан бошиглогч. Тэгснээр тэдгээр нь жаредчуудын амлагдсан нугагт хүрэхдээ сууж явах хөлөг онгоцонд гэрэл гаргах байв

Залуу Алма

Алмагийн хүү бөгөөд Сүмийн эсрэг бослого гаргаж, устгахыг эрэлхийлсэн ч зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүлээн авч, сайн мэдээг зааж эхэлсэн. Тэрээр Сүмийн удирдагч, анхны ерөнхий шүүгч болсон.

Зарахемна

нифайчуудтай байлдаж, тэднийг боолчлохыг хүссэн лемен удирдагч Ахмад Моронайн их цэргийн эсрэг байлдаанд хуйхаа тасдуулсан.

Зениф

Зарахемлагаас бүлэг нифайчуудыг удирдан Нифайн нутаг руу явсан зөв шударга удирдагч. Тэндээ тэд ёс бус хаан Лемений боол болдог.

Зиезром

Бурханыг байхгүй гэж хэлбэл Амюлект мөнгө өгнө гэж хэлсэн хуульч. Залуу Алма түүнд сайн мэдээг зааж, тэр наманчилсан.

Зорам

Лихайн гэр бүлтэй хамт амлагдсан нутаг руу аялсан Лебений зарц

Зорамчууд

Нэгэн цагт Бурханы сүмд харьяалагдаж байсан ёс бус хүмүүс. Тэд синагог дотор Рамеумптом гэж нэрлэгдэх индэр дээр зогсон залбирдаг байсан.

Иаков

Лихай, Сариа хоёрын хүү. Тэр Христ байдаггүй гэж хэлсэн Шеримтэй нүүрэлдсэн.

Инос

өдрийн турш, шөнө болтол залбирсан Иаковын хүү. Тэр нифайчууд, леменчүүдийн төлөө залбирсан.

Иосеф

Лихай, Сариа хоёрын аглаг буйдад төрсөн зөв шударга хүү

Ифер

жаредчуудад наманчлахыг сэрэмжлүүлсэн мөн тэдний сүйрлийн тухай бичсэн бошиглогч

Ишмэил

Лихайн гэр бүлтэй хамт амлагдсан нутаг руу аялсан Иерусалимын хүн. Түүний охид Лихайн хөвгүүдтэй гэрлэсэн.

Кориантон

Залуу Алмагийн хүү бөгөөд итгэлтэй, зөв шударга номлогч байж чадаагүй

Кориантумр

жаредчуудаас хамгийн сүүлд амьд үлдсэн ёс бус хаан

Корихор

Бурхан байдаг гэдгийг нотлох тэмдэг хүссэн ёс бус хүн. Бурхан Корихорын дуу хоолойг авснаар тэмдэг үзүүлсэн.

Лебен

Лихайн хөвгүүдэд гуулин ялтаснуудыг өгөхийг хүсээгүй Иерусалимын ёс бус хүн

Лемен

Лихай, Сариа хоёрын том хүү. Тэр ёс бус хүн байсан бөгөөд Бурханы эсрэг тэмцсэн.

Лемен хаан

Зенифт болон түүний нифай үндэстний дагагчдад хоёр хотыг өгсөн ч тэдэн рүү дайран довтолсон ёс бус лемен хүн

Леменчүүд

Лемен, Лемүел хоёрын үр удам ба тэднийг дагагчид эсвээс сайн мэдээг эсэргүүцсэн хүмүүс

Лемен үндэстэн Самуел

Есүс Христийн төрөлт, үхлийн тэмдгийн талаар нифайчуудад бошиглосон бошиглогч

Лемонай хаан

Сайн мэдээг заалгаад, итгэсэн лемен хаан. Аммон2 хааны сүргийг дээрэмчдээс хамгаалсан.

Лемонай хааны эцэг

Сайн мэдээг заалгаад, итгэсэн лемен хаан. Бурханыг мэдэж авахын тулд бүх нүглээ хаяхад бэлэн гэж хэлсэн.

Лемүел

Лихай, Сариа хоёрын ёс бус хүү

Лимхай хаан

Ёс бус хаан Ноагийн сайн хүү. Тэрээр хүмүүсийнхээ хамт леменчүүдэд боолчлогдож байсан ч зугтаж чадсан.

Лихай1

Иерусалим устгагдах болно гэж сэрэмжлүүлсэн бошиглогч. Бурханыг гэр бүлээ аваад аглаг буйд руу яв гэж хэлэхэд үгийг нь сонссон.

Лихай2

Хиламаны хүү. Тэр дүүгийнхээ хамт шоронд хоригдож, галаар хүрээлүүлсэн.

Мариа

Есүсийн эх

Мозаягийн хөвгүүд

Хаан Мозаягийн хөвгүүд болох Аарон, Аммон,2 Химнай, Омнер нь леменчүүдэд зоригтойгоор номлосон

Мозая хаан

Нифай үндэстний хамгийн сүүлийн хаан. Тэр дөрвөн хүүтэй байсан.

Мормон

Нифайчуудын их цэргийн удирдагч бөгөөд хамгийн сүүлийн нифай бошиглогчдын нэг. Тэрээр Мормоны Номыг эмхэтгэсэн.

Моронай

Мормоны хүү, хамгийн сүүлийн нифай бошиглогч. Тэр алтан ялтаснуудыг булшилсан бөгөөд хожим нь Иосеф Смитэд тэнгэр элч болон үзэгдсэн.

Моронай, ахмад

Нифайн армийн зөв шударга удирдагч. Тэр эрх чөлөөний тугийг хийж, эрх чөлөөнийхөө төлөө тулалд гэж их цэрэгтээ хэлсэн.

Нифай1

Лихай, Сариа хоёрын зөв шударга хүү. Тэр Лебенээс гуулин ялтаснуудыг авсан бөгөөд гэр бүлийг нь амлагдсан нутаг тийш аваачсан усан онгоцыг барьсан.

Нифай2

Хиламаны хүү. Тэр ах Лихайн хамт шоронд хоригдож, галаар хүрээлүүлсэн. Нифай хүмүүст наманчлалыг заахын тулд өлсгөлөнг авчирсан.

Нифай3

Шавь мөн Сүмийн удирдагч байхаар Есүс Христээр сонгогдсон зөв шударга хүн

Нифайчууд

Нифайн дагагчид эсвэл сайн мэдээг хүлээн авсан хүмүүс

Нихор

Бурханы Сүмийн эсрэг хүчтэй маргалдаж байсан ёс бус хүн. Тэр Гидеоныг алж, үхлийн ял сонссон.

Ноа хаан

Эд баялгийг хайрлаж, хүмүүстээ ёс бус байхыг заасан ёс бус нифай хаан. Өөрийнх нь хүмүүс түүнийг шатааж алсан.

Омнер

хаан Мозаягийн хүү ба леменчүүдийн номлогч

Пахоран

ахмад Моронайд ёс бус нифайчуудыг ялахад тусалсан нифайчуудын ерөнхий шүүгч

Сам

Лихай, Сариа хоёрын зөв шударга хүү

Сариа

Лихайн1 эхнэр

Сизром

дүүдээ алуулсан ерөнхий шүүгч

Сийнтум

Сизромын дүү мөн Сизромыг алсан хүн

Хагот

Олон нифай хүнийг хойд зүг рүү авч явсан усан онгоцыг барьж босгосон хүн

Хиламан

Залуу Алмагийн хамгийн том хүү. Түүнд ялтаснуудыг өгч, хүмүүсийнхээ түүхийг бичихийг зарлигласан. Тэр мөн 2000 залуу дайчны удирдагч байсан.

Химнай

хаан Мозаягийн хөвгүүн мөн леменчүүдийн номлогч

Шерим

Есүс Христэд итгэхийн тулд тэмдэг шаардсан ёс бус нифай хүн

Шиз

Кориантумрын эсрэг их цэргийг удирдсан мөн хамгийн сүүлд амьд үлдсэн жаредчуудын нэг болох ёс бус жаред хүн

хааныг хүсэгч хүмүүс

Шүүгчдээр бус хаанаар захируулахыг хүссэн нифайчууд. Тэд хаантай болж чадаагүй учраас леменчүүдтэй нэгдэж, нифайчууд руу дайрсан.

хоёр мянган залуу дайчин

Хиламанаар удирдуулсан залуу аммончуудын их цэрэг. Дахин байлдахгүй гэсэн гэрээ байгуулсан эцэг эхээ байлдуулахгүйн тулд өөрсдөө байлдсан.

эрх чөлөөг хүсэгч хүмүүс

өөрсдийн сонгосноор амьдрах мөн шүтэн бишрэхийг хүссэн нифайчууд. Тэд хаанд бус, шүүгчдэд захирагддаг байв.