Судрын түүхүүд
10-р бүлэг: Иаков ба Шерим


10-р бүлэг

Иаков ба Шерим

Зураг
Нифай Иаковт ялтаснуудыг өгч байгаа нь

Нифай нас барахаасаа өмнө, дээр нь юм бичсэн ялтаснуудаа өөрийн дүү Иаковт өгчээ. Иаков зөв шударга хүн байв.

Зураг
Иаков ялтаснууд дээр бичиж байгаа нь

Есүс Христэд итгэхэд нь хүмүүст туслах зүйлсийг бич хэмээн Нифай Иаковт хэлжээ.

Зураг
Нифай Иаковыг адисалж байгаа нь

Нифай Иаковт Сүмийн прист байх мөн нифайчуудад Бурханы үгийг заах хүчийг өгөв.

Зураг
Иаков хүмүүст зааж байгаа нь

Нифайг нас барсны дараа нифайчуудын олон нь ёс бус болов. Иаков хүмүүст зааж сурган, хийж буй муу зүйлсээ наманчил гэж хэлсэн.

Зураг
Шерим зааж байгаа нь

Ёс бус эр Шерим нифайчуудын дунд явж, Есүс Христэд бүү итгэ гэж зааж байлаа.

Зураг
Шерим

Шерим Христ гэж ирэхгүй гэж хүмүүст хэлж байв. Олон хүн Шеримд итгэжээ.

Зураг
Шерим Иаковтой маргалдаж байгаа нь

Иаков хүмүүст Христэд итгэхийг зааж байв. Шерим Иаковтой маргалдаж, Христ гэж байхгүй хэмээн ятгахыг хүсэж байсан.

Зураг
Иаков ба Шерим

Иаковын Есүс Христэд итгэх итгэл гуйвшгүй байв. Тэр тэнгэр элчүүдийг харж, Их Эзэний дуу хоолойг сонссон байлаа. Тэр Есүс ирнэ гэдгийг мэдэж байсан.

Зураг
Иаков Шеримд гэрчилж буй нь

Иаковыг Есүс Христийн талаар гэрчлэлээ Шеримд хуваалцах үед нь Ариун Сүнс түүнтэй хамт байв.

Зураг
Шерим тэмдэг шаардаж байгаа нь

Шерим тэмдэг үзүүлэхийг шаардав. Тэр Иаковаас Бурхан байдаг гэдгийг баталж өгөхийг хүсэж байлаа. Тэр ямар нэг гайхамшгийг үзэхийг хүссэн.

Зураг
Иаков

Иаков Бурханаас тэмдэг шаардахыг хүсээгүй. Иаковын заасан зүйлүүдийг үнэн гэж Шерим аль хэдийн мэдэж байсныг тэр хэлсэн.

Зураг
Иаков ба Шерим

Хэрэв Бурхан Шеримийг цохивол, тэр нь Бурханы хүч чадлын тэмдэг болог гэж Иаков хэлжээ.

Зураг
Шерим унаж байгаа нь

Шерим тэр даруй газарт унав. Тэр олон өдрийн турш босож чадсангүй.

Зураг
Шерим

Шерим сул дорой болж, удахгүй үхэх гэж байгаагаа мэдэж байв. Тэр хүмүүсийг дуудан цуглуулав.

Зураг
Шерим хүмүүстэй ярилцаж байгаа нь

Тэр өмнө нь худал хэлж байсан гэдгээ тэдэнд хэлэв. Тэднийг Есүс Христэд итгэх ёстой гэж тэр хэлсэн.

Зураг
Шерим

Шерим хүмүүст ярьж дууссаныхаа дараа нас баржээ. Хүмүүс Бурханы хүчийг мэдрэн, бүгд газарт унав.

Зураг
Иаков бусад хүнтэй хамт

Хүмүүс нүглээ наманчлан, судар уншиж эхлэв. Тэд хайр, амар амгалан дунд амьдарч байлаа. Иаков баяртай байсан бөгөөд Бурхан түүний залбирлуудад хариулсан гэдгийг мэдэж байлаа.