2010
Хуримын даашинз ба нэгэн төлөвлөгөө
2010 оны дөрөвдүгээр сар


Хуримын даашинз ба нэгэн төлөвлөгөө

“Гэрлэлт нь Бурханаас томилогдсон билээ” (С ба Г 49:15).

Кариныг ариун сүм уруу авч явах юмаа цүнхэнд хийж байх хооронд, Лори эгчийнхээ орон дээр сууж байлаа. Карин өнөөдөр гэрлэх гэж байгаа ажээ.

Лори тэр үдэш болох хуримын хүлээн авалтанд явахаар сэтгэл догдолж байсан ч, бас гунигтай байлаа. Номлолд үйлчилсэн ах нь Каринтай хамт ариун сүмд орж болох байлаа. Эцэг эх нь ч бас орж болно. Харин Лори хоёр эрэгтэй дүүгийнхээ хамт ариун сүмд орж болохгүй байв.

“Би тантай хамт ариун сүм дотор орж үзмээр байна ш дээ” гэж Лори хэллээ.

Карин цүнхэнд юмаа хийж байснаа дээш харав. “Би ч гэсэн тэгж бодож байна. Гэвч чи гадаа байсан нь дээр. Тэгээд нэг л өдөр чи гэрлэхдээ ариун сүмд орно шүү дээ.”

Лори гуниглахаа больсон ч, өөр нэг юмны тухай гайхан бодлоо. “Та Маттай гэрлэхийг хүсч байгаагаа яаж мэдсэн юм бэ?” гэж тэр асуув.

Карин Лоригийн хажууд суулаа. “Надад зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө байдгийг би бүр эрт мэдсэн юм. Би Маттай танилцаад, бид хоёр уг төлөвлөгөөг хамтдаа биелүүлж болох юм байна гэдгийг мэдсэн.

“Тэр төлөвлөгөөг та тэгээд дуусгасан уу?” гэж Лори асуув.

Карин үгүй гэж толгой сэгсрэв. Хүүхэдтэй болох, боловсролтой болох гээд бас өөр олон ажил Матт бид хоёрт бий.”

Лори ханын шүүгээний хаалган дээр өлгөөтэй байгаа Карины гоёмсог цагаан даашинзыг харлаа. “Таны даашинз мөн ч гоё байна шүү” гэж түүнийг хэлэхэд,

Карин инээмсэглэв. “Тэр чинь нөгөө төлөвлөгөөний нэг хэсэг байхгүй юү” гэж тэр хэллээ. “Би ариун сүмд гэрлэхийг үргэлж хүсдэг байсан. Иймээс миний даашинз даруухан байх хэрэгтэй.”

Хэдэн цагийн дараа Карин, Матт хоёрыг ариун сүмээс гарч ирэхийг Лори харав. Тэдний царай гэрэлтэн байлаа.

Лори Карин уруу гүйж очин тэврэв.

Хэдэн долоо хоногийн дараа Лори шуудангаар нэг зураг хүлээж авлаа. Энэ бол ариун сүмийн өмнө зогсож байгаа Карин, Матт хоёрын зураг байлаа. Карин зургийн дээд талд “Чамд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байгаа шүү” гэж бичсэн байв.

Лори зургийг шургуулгатай шүүгээн дээрээ тавилаа. Тэр хэзээ нэгэн цагт ариун сүмд орж, эгчийнх нь нүүрэн дээр туяаран харагдсан тэрхүү гэрэл өөрийнх нь нүүрэн дээр тодрох болно хэмээн өөртөө амласан ажээ.

Зураг чимэглэлийг Женнифер Толман; © Busath.com-ын гэрэл зураг