2010
Хонинуудыг минь тэжээ
2010 оны дөрөвдүгээр сар


“Хонинуудыг минь тэжээ”

“Намайг даган хонинуудыг минь тэжээ” (С ба Г 112:14).

“Есүс хонинуудаа тэжээ гэж Петрт хэлжээ. Энэ бол Петр Түүнийг хэрхэн хайрладгаа харуулах явдал байлаа.”

“Ээж ээ, Есүс хонин сүрэгтэй байсан юм уу?”

“Үгүй дээ, балчирхан үр минь. Есүсийг заримдаа Сайн Хоньчин гэдэг. Харин бид бол Түүний хоньтой адил юм. Хэрэв бид Өөрийг нь хайрладгаа Есүст харуулахыг хүсвэл, бусдад туслах ёстой гэдгийг Есүс Петрт заасан юм.

“Тийм учраас л бид гэр бүлийн үдшийн дараа Жакобс эгчид хуушуур аваачиж өгөх гэж байгаа юм уу?”

“Тийм ээ. Тэр зөв. Жакобс эгчийг хайрладгаа харуулах ямар нэг зүйлийн тухай бодож олбол чамд сайхан байх болно.”

Юу хийж болох тухайгаа Оливиа боджээ. Өөрийнх нь зурсан зураг ээж, эмээ хоёрт нь таалагддагийг тэр саналаа.

“Аа, би мэдлээ! Жакобс эгчид зориулж, ил захидал ххийж дээр нь зураг зуръя!”

Оливиа гоё солонго зурлаа. Зурагт хуудасны дотор талд тэрээр “Түргэн эдгээрэй! Хайртай шүү, Оливиа” гэж бичжээ.

Оливиа гэрийнхэнтэйгээ хамт Жакобс эгчийнд ирж, ээж нь биеийг нь асуув. Жакобс эгч уйлж гарах нь тэр.

“Би маргааш мэс засал хийлгэхээр одоо эмнэлэг уруу явах болчихоод байна аа. Жаахан айгаад байна.”

Ээж Жакобс эгчид хуушуур өгөв. Дараа нь Оливиа өөрийнхөө хийсэн ил захидлыг өгөв.

“Баярлалаа, Оливиа. Энэ гоё ил захидал, ялдамхан инээмсэглэлийг чинь хараад бие сайжрах шиг боллоо.”

Хэн нэгэн нь түүнийг чин сэтгэлээсээ чанга тэврэх шиг Оливиад санагджээ. Тэрээр хонио тэжээхэд нь Есүст тусалж чадсандаа баяртай байлаа.