2010
ДЭЛХИЙ ДАХИНД
2010 оны дөрөвдүгээр сар


Дэлхий дахинд

Европын зүүн бүсийг хариуцах шинэ Ерөнхийлөгчийн зөвлөл томилогдов

Тэргүүн Зөвлөлийнхөн Европын зүүн бүс дэх Ерөнхийлөгчийн Зөвлөл өөрчлөгдсөнийг зарлав. Бүсийн Ерөнхийлөгчийн нэгдүгээр зөвлөх Ахлагч Кевин В.Пийрсон Номлогчийн Албан дахь онцгой даалгавраар сүмийн удирдах газар уруу шилжсэн. Ахлагч Волфганг Х.Паул үргэлжлүүлэн бүсийн ерөнхийлөгчийн албан үүргээ гүйцэтгэх байх ба Далын Ахлагч Грегори А.Швитцер нэгдүгээр зөвлөхөөр, Далын бүсийн Ахлагч Александр Н.Мензос хоёрдугаар зөвлөхөөр үйлчилнэ.

Пеннсильвани дахь Филаделфиагийн Ариун Сүм барих газрыг сонгов

Тэргүүн Зөвлөл 2009 оны 11-р сард Пеннсильвани дахь Филаделфиагийн Ариун Сүм нь Филаделфиа хотын 1739 оны Дарсны Гудамжинд байрлах болно хэмээн зарласан. Энэхүү газар нь Дарсны Гудамж болон Шүүхийн Барилгын зэргэлдээ орших бөгөөд энэ нь Филаделфиагийн алдарт Логан талбайгаас хөндлөнгөөрөө зэрэгцэн оршино. Ерөнхийлөгч Томас С.Монсон 2008 оны 10-р сард энэхүү Ариун Сүмийн тухай зарлав. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 130-н Ариун сүм үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 21 ариун сүмийн барилгын ажил өрнөж байна.

Ванкувэр Ариун Сүмийн адислагдах хугацаа зарлагдлаа.

Бритиш Колумбиа Ванкувэр Ариун Сүмийн нээлтийн үйл ажиллагаа 2010 оны 4-р сарын 9- 24-нийг хүртэл Ням гарагаас бусад өдөр болох бөгөөд 5-р сарын 1-нд соёлын арга хэмжээ болно. Ариун Сүмийг онцгойлон адислах ёслол 5-р сарын 2-нд буюу Ням гарагийн өглөөний 9:00, 12:00, 15:00 цагт гурван удаа ариун сүмтэй газруудын бүх нэгжид дамжуулах болно. Ариун Сүм нь дараагийн өдрийн ёслолуудад бэлэн байх болно.