2010
Бидний хуудас
2010 оны дөрөвдүгээр сар


Бидний хуудас

Заримдаа би Сүмийн тухай ямар нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм шиг эсвэл аль нэг зүйлд хангалттай итгэл надад байхгүй юм шиг санагддаг. Ийм бодол төрсөн үед би Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж хүсч залбирдаг. Бараг бүх тохиолдолд хариу авдаг. Бүлээхэн, аятай сайхан мэдрэмж төрсөн үед Бурхан миний залбирлыг сонсдогийг, надад маш их хайртайг би мэддэг. Эдгээр туршлага нь миний гэрчлэл болон Бурханыг хайрлах хайр минь өсөхөд тусалдаг.

Бурхан бол бидний Эцэг бөгөөд бид бүгдийг маш их хайрладгийг би мэднэ. Тэрээр бидний асуудлуудыг сонсож, биднийг тайтгаруулахын тулд Ариун Сүнсийг илгээдэг. Тэрээр бидний залбирлыг сонсож, биднийг зөв шударга байгааг хараад баярладгийг би мэднэ. Бурхан намайг хайрладгийг мэддэгтээ бас Сүмийн гишүүн байгаадаа би баяртай байдаг. Есүс Христ бол Түүний Хүү бөгөөд бидний Аврагч гэдгийг би мэднэ.

Дивини Р., 11 настай, Швейцарь

Карлос Д., 8 настай, Бразил

Виет Мин Три., 10 настай, Камбож

Данийн 7 настай, Даниел К. бол аз жаргалтай, зоригтой хөвгүүн юм. Тэрээр цэцэрлэгт ажиллахад туслах дуртай. Тэр бас хоол хийхэд, ялангуяа пиццаны гурил эсгэж элдэх дуртай. Тэр сургуульдаа шамдан сурдаг бөгөөд хөл бөмбөг тоглох, усанд сэлэх, модонд авирах дуртай. Скаутын үйл ажиллагааны үеэр түүдэг гал ноцооход туслах нь түүнд таалагддаг аж. Сүм дээр тэр Иосеф Смит, Есүс нарын түүхийг сонсох, “Зөвийг сонго” дууг дуулах дуртай гэнэ.