2010
Есүс Христ Сайн мэдээний бүрэн байдлыг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм
2010 оны дөрөвдүгээр сар


Хуваалцах цаг

Есүс Христ Сайн мэдээний бүрэн байдлыг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм

Дүүрэн цэвэр устай шилэн аягыг төсөөлөн бод. Шилэн аягатай усыг хүчтэй хөдөлгөх юм бол, хэсэг ус цалгин асгарч, шилэн аяга дундарна.

Эхлэлд сайн мэдээний бүрэн байдал дэлхий дээр байсан юм. Бошиглогчид олон жил сайн мэдээг заасаар иржээ.

Есүс Христ дэлхий дээр байхдаа Өөрийн Сүмийг байгуулсан юм. Тэрээр сайн мэдээний бүрэн байдал: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулалтаар хийх баптисм, Ариун Сүнсний бэлэг, зарлигуудад дуулгавартай байхыг зааж байлаа. Есүс хэрхэн амьдарвал зохихыг бүх хүмүүст харуулсан юм. Тэрээр бид бүхний Аврагч болсон юм. Сайн мэдээний шилэн аяга дүүрэн байлаа.

Гэвч олон жил улиран өнгөрөхөд сайн мэдээний зарим хэсэг алга болсон байлаа. Учир нь ёс бус хүмүүс үүнийг өөрчилсөн, эсвэл дуулгавартай дагахаа больсон байв. Дэлхий дээр сайн мэдээний бүрэн байдал байхаа больжээ. Тэнгэрлэг Эцэг сайн мэдээний бүрэн байдлыг тэдэнд дахин өгөх болно хэмээн хүүхдүүддээ амлажээ. Тэрээр сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхэд Өөртөө туслуулахын тулд Иосеф Смитийг дуудсан юм.

Иoхан 3:16 Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хайртай учраас Хүүгээ болон сайн мэдээг бидэнд өгснийг заадаг. Бид Түүнд хэрхэн эргэж очих замыг мэддэг байхын тулд Өөрийнх нь сайн мэдээг хүн бүрд заах бошиглогчдыг Тэрээр дуудсан юм.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд сайн мэдээний бүрэн байдал бидэнд байгаа учраас бид адислагдсан хүмүүс юм. Бидний сайн мэдээний шилэн аяга амсар бялхам дүүрэн байгаа бөгөөд сайн мэдээ дэлхийгээс дахин хэзээ ч авагдахгүй хэмээн Тэнгэрлэг Эцэг амласан билээ.

2010 оны дөрөвдүгээр сарын Судрын тэмдэглэл

Агуу Үнэт Сувд дахь итгэлийн зургаа дахь тунхгийг унш.

Итгэлийн энэ тунхгийг цээжил.

Есүс Христ сэргээгдсэн сайн мэдээг Иосеф Смитээр дамжуулан сэргээснийг мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйж залбир.

Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь сонго, эсвэл өөрийнхөө үйл ажиллагааг хий:

  • Итгэлийн энэ тунхгийг мэдэхэд нь өөр хэн нэгэнд тусал.

  • Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смит-Түүхийг уншиж, өгөх буюу хэн нэгнээр уншуул.

  • 67-р хуудас дахь өгүүллийн дугуйг хий. Хоёр дугуйг хайчилж, гуулин хавчаараар тогтоо. Есүс Христ сайн мэдээний бүрэн байдлыг Иосеф Смитээр дамжуулан хэрхэн сэргээснийг хэн нэгэнд заахын тулд дугуйнуудыг ашигла.

  • Манай номлогчид сэргээгдсэн сайн мэдээний үнэнүүдийг дэлхий даяар зааж байна. Тэдний төлөө залбир Номлогчдын захиасыг сонсоход хэнийг урьж болохыг мэдэхийн тулд залбир.

Итгэлийн зургаа дахь тунхгийг ойлгоход туслах юуг чи хэрхэн хийсэн бэ?

Хийсэн зүйлийнхээ тухай тэмдэглэлдээ бичих буюу зургийг нь зур.

Есүс Христ Сайн мэдээний бүрэн байдлыг Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм

Зүүн талд: Анхны Үзэгдэл, Гари Л.Карр, хуулбарлаж болохгүй; баруун дээд талд: зураг чимэглэлийг © Vivid Details; баруун доод талд: Иосеф Смит Мормоны Номыг орчуулсан нь, Дел Парсон, © IRI; бусад зураг чимэглэлийг Роберт Т.Барретт