2010
Намайг дага
2010 оны дөрөвдүгээр сар


дуу хөгжим

Намайг дага

Хялбаршуулсан

Даруухнаар

1. Аврагч “Намайг дага” гэж хэлсэн

Тиймээс Түүний жишээг дагацгаая,

Тийн зөвхөн бид Бурханы Хайрт Хүү

Түүнтэй хамтдаа мөнх амьдрах юм.

2. “Намайг дага” гэх энгийн үг нь

Гайхалтай үнэний туяаг цацруулж

Эдгээр жирийн үгс нийлэн байж

Хүнийг урамшуулах хүчтэй юм.

3. Энэ дэлхийд Түүнийг дагацгаая.

Энэ нулимст хөндийд хэсч байхдаа

Ганц үүнийг мэдэж амьдарцгаая.

Энэ болон мөнх амьдралд адил юм.

4. Энэ амьдралд л зөвхөн бид

Түүний замыг даган амьдрахгүй

Энэ дэлхийн зовлонгоос салаад

Их Эзэний өвийг бид өвлөнө.

5. Бид мэдлэг, туршлага олж авахаар

Байнга урагшлан тэмүүлэх ёстой.

Бэрхшээл саад тулгарсан ч Түүнийг

Зогсолтгүйгээр дагах ёстой.

6. “Намайг дага” гэсэн Түүний үгэндНайдвар тавьж дуулгавартай байвал

Алдар суу, хаант улс, хүч чадал

Аз жаргалыг бид өвлөх болно.

“Намайг дага” гэсэн Түүний үгсийг дуулгавартай дага.

Maтай 4:19

2 Нифай 31:10–21

Энэ дууг хувиараа, арилжааны бус зорилгоор, сүм дээр болон гэр оронд ашиглахын тулд хуулбарлаж болно.

Зураг чимэглэлийг Пол Манн