2010
Хувийн илчлэлт эрэлхийлж, хүлээн авах нь
2010 оны дөрөвдүгээр сар


Айлчлагч багшийн захиас бичиг

Хувийн илчлэлт эрэлхийлж, хүлээн авах нь

Айлчилдаг эгч нартаа эдгээр судрууд болон эшлэлүүдийг, мөн хэрэгтэй бол, тэднийг адислахуйц бусад зарчмыг заа. Сургаалын талаарх гэрчлэлээ хуваалц. Юу ойлгож, юу мэдэрснээ хуваалцахыг эгч нараас хүс.

Би хэрхэн хувийн илчлэлтийг эрэлхийлэх вэ?

“Бид бошиглогчдын адилаар судруудыг судалж, мацаг барин, залбирч, итгэлээ төлөвшүүлснээр хувийн илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг. Итгэл бол түлхүүр нь юм. Иосеф Анхны үзэгдэлд хэрхэн бэлтгэснийг сана:

“‘Хэрэв хэн нэгэнд нь мэргэн ухаан дутвал, тэр Бурханаас гуйг. …

“Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг.’”1

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Роберт Д.Хейлс

“Залбирал бол тэнгэрийг нээх таны хувийн түлхүүр мөн. Цоож нь хөшигний наад талд байдаг.

“Гэвч энэ нь бүгд биш. Ямар ч хүч чармайлт гаргаагүй байхад илчлэлт өөрөө хүрээд ирэх юм шиг бодсон нэгэнд Их Эзэн ийн хэлжээ:

“Чи ойлгосонгүй; чи надаас асуухаас өөрөөр санаа тавиагүй байхад чинь, би үүнийг чамд өгөх юм шигээр чи бодсон байна.

“Гэвч, болгоогтун, би чамд хэлнэ, чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг чи надаас асуух ёстой, мөн энэ нь зөв аваас цээжин биеийг чинь чиний дотор шатахаар болгоно би; тиймийн тул, энэ нь зөв юм байна гэдгийг чи мэдрэх болно.’”2

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Боид К.Пакер.

Би хэрхэн хувийн илчлэлтийг эрэлхийлэх вэ?

Илчлэлт буюу сүнсний удирдамж нь үгээр эсвэл оюун ухаанд орж ирсэн бодлоор (Инос 1:10; С ба Г 8:2–3-ыг үз), гэнэтийн гэгээрлээр (С ба Г 6:14–15-ыг үз), тайзан дээр тоглолт хийхтэй адил, бодож төлөвлөж байгаа аль нэг үйлдлийн талаарх эерэг буюу сөрөг санаа бодол хэлбэрээр ирэх нь хамгийн нийтлэг байдаг. ‘Сүнсний удирдамж нь дуу авиагаар биш мэдрэмжээр илүүтэй ирдэг’ гэж Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ерөнхийлөгч, … Ерөнхийлөгч Боид К.Пакер хэлжээ.’”3

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс.

“Ариун сүм бол суралцах өргөө мөн. Ариун сүмд өгдөг заавраас олон нь бэлгэдлийн шинжтэй бөгөөд Сүнсээр ойлгодог. Энэ нь бидэнд дээд тэнгэрээс заадаг гэсэн үг юм. … Бид тэнд заагддаг мөнхийн үнэнүүдийг мэдэж, бясалган бодох хүсэл эрмэлзэлтэйгээр ариун сүмд олон удаа явах юм бол, ёслолууд болон гэрээнүүдийн утга учрыг ойлгох бидний ойлголт өсөн нэмэгдэх болно. Ариун сүмд тогтмол орсноор өөрсдийнхөө хүлээж авдаг сүнсний хүч чадлыг эзэмшиж, илчлэлт хүлээн авцгаая.4

Сильвия Х.Оолред, Нийгмийн Халамжийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх.

Эшлэл

  1. “Personal Revelation: The Teachings and Examples of the Prophets,” Лиахона, 2007 оны 11-р сар, 88.

  2. “Personal Revelation: The Gift, the Test, and the Promise,” Ensign, 1994 оны 11-р сар, 59–60.

  3. “Eight Reasons for Revelation,” Лиахона, 2004 оны 9-р сар, 8.

  4. “Ариун Сүмүүд, нандин гэрээнүүд,” Лиахона, 2008 оны 11-р сар, 113, 114.

Гэрэл зураг чимэглэлийг Хуан Пабло Арагин Армас